NewsБүх нийтэр мод тарих өдөр

"ТЭРБУМ МОД САН"

Монголбанк /Монгол Улсын Төв банк/, Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association-ны гишүүн байгууллагуудын санаачилгаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг 2022 оны 3-р сард үүсгэн байгуулж, Сангийн удирдлага, менежментийг Монголын тогтвортой санхүүгийн холбоо (🌱ТоС Холбоо) хариуцан ажиллаж байгаа билээ.😊 Шинэхэн байгуулагдсан Тэрбум Мод Сан нь Монголбанк болон арилжааны банкуудаас санхүүжилтийг төвлөрүүлж, тодорхойлсон чиглэлүүдэд төсөл сонгон шалгаруулахад бэлэн болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг 10-р сарын 8 буюу Бүх нийтээр мод тарих өдрөөр Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн (IC Park)-д хүрэлцэн ирсэн олон нийт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа.

For causes
that really matter