English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Тэрбум Мод Сангийн нээлтийн арга хэмжээ

Монголын Банкны Холбоо, ТоС Холбооноос Тэрбум Мод Сангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, Тэрбум Мод Сан, БШУЯ, БОАЖЯ, Нийслэл Улаанбаатар хот хооронд Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэв


Тэрбум Мод Сан албан ёсны нээлтээ 2022.11.10-нд Монголын Банкны Холбоо, ТоС Холбоотой хамтран  зохион байгууллаа.

Арга хэмжээнд санхүүжүүлэгч байгууллагууд, бодлогын дэмжигч, хамтрагч түнш байгууллагууд оролцож, Сангийн нээлтэд баяр хүргэн үйл ажиллагаа, суурь санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Тэрбум Мод Сан нь БОАЖЯ, БШУЯ болон Нийслэл Улаанбаатар хоттой “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсанаар Сангийн үндсэн зорилтыг биелүүлэхэд олон талууд үйл ажиллагаагаа уялдуулан, илүү өргөн цар хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах боломж бүрдлээ.

Сангийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, баяр хүргэн урам өгсөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф, БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын Дэд Сайд Г.Түвдэндорж, Нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нарын хүндэт зочид, хамтран ажилладаг бодлогын дэмжигч талууддаа баярлалаа. Мөн, Сангийн бодлогын дэмжигч тал болох МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрыг төлөөлөн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай өөрийн биеэр оролцож амжаагүй боловч Сангийн нээлтэд баяр хүргэж, цаашид ч бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрээр Санг анх санаачлага байхаас нь эхлээд ажил хэрэг болох хүртэл нь байнга дэмжиж, итгэл төрүүлж байсан манай үнэнч дэмжигч талуудын нэг болохыг онцлох нь зүйтэй юм.

Сан нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүний нөлөөллийг бууруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон бодит ажлын эхлэл болж буйг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид онцлов.


uploaded picture uploaded picture uploaded picture uploaded picture   uploaded picture uploaded picture uploaded picture uploaded picture   uploaded picture uploaded picture uploaded picture   uploaded picture

Сэтгэгдэл

2024.07.26

2024.07.18

2024.05.07

2024.04.30

2024.04.17

2024.04.13

z

2023.08.11

c