English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Экологийн боловсрол - Эзэнтэй мод хөтөлбөр

Эзэнтэй Мод хөтөлбөрийн сайн дурын зөвлөхүүдтэй танилцана уу.
Хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн 33-р хороонд сонирхсон иргэдийн хашаагаар орж, үнэтэй зөвлөгөө өгч ажилласан зөвлөхүүддээ хөтөлбөрийн хамт олон мөн хорооны иргэдийн зүгээс маш их баярлаж талархаснаа илэрхийлж байна.
Зөвлөхүүдийн зөвлөгөөнөөс товчлон хүргэвэл:
-Анх удаа мод тарьж байгаа айлууд усалгаа, арчилгааг бодолцон навчит мод тарих нь зүйтэй. Үүнд хайлаас, шар хуайс зэрэг орно.
-Мод тарих газрын бусад нөхцөл байдлыг харгалзан модны төрлийг сонгоно. Жишээ нь тогны утас, шон явж байгаа газарт өндөр ургадаг мод тарих нь тохиромжгүй;
-Жорлонгоо шинэчлэх гэж байгаа бол хуучин газарт нь мод тарихад үнэр дарагдана;
- Шар хуайс болон хайлаасаар хашааг орлох хана хийх боломжтой;
-Үерийн ус орж ирдэг газарт бургас тарих нь тохиромжтой;
-Борооны усыг тосон мод услах нь маш үр дүнтэй;
Зөв газарт зөв модыг зөв зорилгоор тарьж ургуулцгаая!

Сэтгэгдэл

( 85.208.96.203 )

2024.02.04

( 23.22.35.162 )

2024.01.29

( 52.70.240.171 )

2024.01.29

( 23.22.35.162 )

2024.01.29

( 3.224.220.101 )

2024.01.29