English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Мод тарих үйл ажиллагаанд оролцов

Тэрбум мод сангийн ажлын албаныхан 2023 оны "Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих" чиглэлд шалгарсан төслийн нэг болох JCI Монгол ТББ-ын JCI Eco салбарын "Залуу ой" төслийн талбай буюу Дархан цаазат Богдхан уулын Их тэнгэрийн зүүн аманд намрын мод тарих үйл ажиллагааны нээлтэд оролцон, өнгөрсөн жил тарьсан моднуудаа шалган, мод тарьлаа.
Дашрамд дурдахад тус байгууллага нь 2018 оноос хойш олон нийтийн оролцоотойгоор мод тарьж байгаа бөгөөд 2023 онд төсөлд шалгарснаар 6 төрлийн 6,000 гарй суулгацыг тарьж ургуулахыг зорьж байсан бол одоо 5,000 гаруй модыг олон нийтийн оролцоотой тарьж суулгасан байна.

Сэтгэгдэл