English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай 2024 оны 4-р сарын 19-ний өдөр байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
???? Чингэлтэй дүүргийн 43, 224, 327 дугаар цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор 10 гаруй төрлийн 2,599 мод тарьж, ус нөөцлөх сав, усалгааны болон арчилгааны багаж, төхөөрөмжөөр хангалаа.
???? Чингэлтэй дүүргийн Чингэлтэй хайрхан, Хоймор хайрханы 2,9 га талбайд ойжуулалт хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 4 төрлийн 7,500 мод тариалж, услалтын систем суурилуулна.
???? Чингэлтэй дүүргийн Бага тойргийн гудамжны ногоон байгууламжийг сайжруулах ажлын хүрээнд 8 төрлийн 2,332 мод тариалж, 346 метр талбайг хашаажуулан 60 м2 талбайг зүлэгжүүлж, цэцгийн мандал байгууллаа.
???? Чингэлтэй дүүргийн Монголбанкны уулзварт Банк, санхүүгийн бэлгэдэл - Мөнгөний бух байршуулах, орчныг тохижуулах ажлыг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл