English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

500,000 нарс мод тарих гэрээ байгууллаа

Тэрбум мод сан нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хаврын тариалалтаар 1 сая нарс мод тарьсан. Энэ намрын тариалалтаар дахин 1 сая мод тарих бөгөөд эхний ээлжийн 500,000 нарс мод тарих гурван талт хамтын ажиллагааны гэрээг Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, болон Агрофорест ХХК-ийн захирал Д.Батдорж нар байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар ойжуулалтын чиглэлд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1,500,000 ширхэг нарс мод тарихад зориулж санжүүжилт өгсөн байна.

Сэтгэгдэл