English

Бидний тухай

about us

Бидний тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэрбум мод тарьж, арчлан, хамгаалж, ургуулах уг үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгж, байгууллагууд бүгд өөрсдийн оруулах хувь нэмрийн талаар амлалтаа өгсөн юм. Тус амлалтын хүрээнд банк, санхүүгийн салбар нийт 88.6 сая мод тарьж, арчлан, хамгаалж ургуулах амлалт өгснөөс банкны салбар 50 сая мод тарих амлалттай ажиллаж байна.


Банкны салбарын тус амлалтын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар Тэрбум Мод Санг 2022 оны 3-р сард үүсгэн байгуулсан юм.


Сангийн хувьд олон улсын Сангуудын жишигт үйл ажиллагаагаа нийцүүлэх, хараат бус, нээлттэй, зөв засаглалын зарчмаар ажиллан, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох чиглэлээр баримталж буй бодлогын уялдааг дэмжихийн зэрэгцээ байгаль орчны салбарт санхүүгийн тогтвортой механизмыг бий болгохоор зорин ажиллаж байна.


Тэрбум Мод Сан нь байгаль орчны салбар, тэр дундаа ойн салбарын санхүүжилтийг төрөлжүүлэн зөвхөн төсөв эсхүл олон улсын зээл тусламжаар байгаль орчны төслүүд хэрэгждэг байсан жишгийг өөрчилж, дотоодоосоо буцалтгүй санхүүжилт болон салбарын онцлогт тохирсон шинэлэг санхүүжилтийн төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаараа онцлогтой.