Projects
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Монголбанк, Монголын Банкны Холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” -г байгуулан, үйл ажиллагаагаа 2022 оны 3 дугаар сараас эхлүүлээд байна.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон бусад олон улсын & дотоодын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, ойн салбарын зорилтуудыг дэмжих
Олон улсын байгаль хамгаалах сангуудын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлж, Сангийн үйл ажиллагааг ил тод, хараат бус, зөв засаглалын зарчмын дагуу явуулах
Эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг түлхүү дэмжих, нэмэлт эх үүсвэрүүдээс санхүүжилт бүрдүүлэх, ойн салбарын тогтвортой санхүүжилтийн механизм бий болгох
Бид дараах зорилтуудыг дэмжиж ажиллана
Грант
Грант, зээл, баталгаа, хөрөнгө оруулалт
Инкубатор, тэтгэлэгт хөтөлбөр