English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Тэрбум Мод Сангийн 2024 оны төслийн сонгон шалгаруулалт хийгдэж дууслаа.

Тэрбум Мод Сангийн 2024 оны төслийн сонгон шалгаруулалт хийгдэж дууслаа.

 

Сангийн 2024 оны ээлжит төсөлд үндсэн 2 чиглэлээр “Төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу, 8 үе шаттайгаар хийж дууслаа. Үүнд:

 

Чиглэл 1: Улаанбаатар хотын төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадаах ногоон байгууламжийн чиглэлд нийт 10 төслийг шалгаруулан нэг төсөлд дээд тал нь 30.0 сая төгрөгийн грант санхүүжилт олгох

Шалгарсан төслүүд:

·         Улаанбаатар хотын Сонгино-хайрхан дүүргийн 270 дугаар цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 283 дугаар цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 60 дугаар цэцэрлэг

·         Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Халдвар судлалын үндэсний төв

·         Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Улсын нэгдүгээр төв эмнэлэг

 

Чиглэл 2: Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлд нийт 5 төсөл шалгаруулан нэг төсөлд дээд тал нь 100.0 сая төгрөгийн грант санхүүжилт олгох Шалгарсан төсөл:

·         “Ногоон мөрөөдөл” төсөл, Төсөл хэрэгжүүлэгч: Ойжуулалтын шинэ үе ТББ, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Шивэртийн ам

·         “Эрдэнийн лавай Агро-Ой” төсөл, Төсөл хэрэгжүүлэгч: Эрдэнийн лавай нөхөрлөл, Дундговь аймаг, Адаацаг сум

·         “Хар ус голын эрэг орчмын талбайг ойжуулах“ төсөл, Төсөл хэрэгжүүлэгч: Дархан-уул аймгийн Дархан хотын сум дундын ойн анги

Төсөл сонгон шалгаруулалтыг Тэрбум Мод Сангийн Техникийн түр хороо буюу мэргэжлийн зөвлөхүүдээс бүрдсэн хороо хийсэн. Төслийн саналуудад мэргэжлийн техник, эдийн засгийн үнэлгээ хийж, газар дээрх нь үнэлгээ, дүгнэлтийг очиж хийж сонгон шалгаруулсан бөгөөд Сангийн Удирдах зөвлөлийн олонхийн саналаар өндөр эрэмбэлэгдсэн төслүүдийг хэлэлцүүлэн баталсан болно.

 

Төсөл нь шалгарсан байгууллагуудад баяр хүргэж, амжилт хүсье! Эх дэлхийдээ тэрбум мод тарих их үйлсэд нэгдсэн танд баярлалаа.

Жич: 2024 оны шалгаруулалтад тэнцээгүй төслүүд 2025 оны ээлжит шалгаруулалтад материалаа сайжруулан хандах боломжтой.

 

 

 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан

Сэтгэгдэл