Мэдээ
Монгол Улсын 21 аймгаас цөлжилтөд хамгийн их өртсөн аймгийнхан бол Дундговийнхон. Хатуу ширүүн уур амьсгал, жилийн 365 хоногийн 100 гаруйд нь нүүр нүдгүй элсээр шуурах байгаль цаг уурт Хулд сумынхан сөхөрч, төрсөн нутгаасаа дайжсан их нүүдэл үргэлжлээд хэдэн арван жилийн нүүр үзэж байгаа.

Тэгвэл Тэрбум мод сангийн санхүүжилтээр Байгаль орчны мэдээлэл сургалт судалгааны төвтэй хамтран салхинаас хамгаалах ойн зурвасыг сумын төв рүү салхилах, элсний нүүдлийн яг амсар дээр 2 га газрыг хашаалан 120 мянган мод тарьсан. 120 мянган модоо үрээр, мөчрөөр шигүү тариалж, хамгийн хурдан ургахад ямар бордоо тустай байгааг хамтад нь туршиж байна. Мод тариад зогсохгүй хүнсний ногоо, малын тэжээл тарих арга зүйн сургалтыг Хулдынханд зориулан хийж, машин техникийн хөлд хамгийн их өртөж гэмтсэн хөрсийг яаж сэргээх вэ гэдэг судалгаа туршилтыг хийж байна. Энэ төсөл эрдэмтэд, Сан хамтраад нутгийн иргэд, сум орон нутгийн дэмжлэгээр хамтдаа амжилттай хэрэгжүүлж буй төсөл болоод байна.

Сэтгэгдэл