English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

СЭЛЭНГЭД ГОЙД САЙХАН ЗУН БОЛЖ, ТАРЬЦ БОЛГОН МОД БОЛОН САЙН УРГАЖ БАЙНА

Тэрбум мод сангийн доройтсон ойг нөхөн сэргээх ойжуулалтын гол цөм нь Сэлэнгэ аймаг. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийтдээ 1,416 га талбайд 3,6 сая мод тарьж ургуулж байна. Ойжуулалтын ажлыг тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллагуудаар гурван жилийн хугацаатай гүйцэтгүүлдэг. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Ерөө, Бугант, Хушаат сумдын доройтсон ойг нарс модоор нөхөн сэргээж, төслийн хугацаа дуусахад тарьсан модоо тоо ёсоор нь улсын ойн санд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.

uploaded pictureuploaded picture

Үүнээс гадна, хэт замбараагүй ашиглалтын улмаас нөөц нь багасаж байгаа хушин ойг сэргээх зорилгоор Бугант суманд 16 мянган тарьцаар нөхөн сэргээсэн нь амьдралтын хувь хэвийн, тарьцууд орчиндоо бүрэн дасан зохицож эхэлсэн гэж дүгнэлээ.  

uploaded picture

Тэрбум мод сангийн хувьд ойн салбарт шинжлэх ухааны  туршилт судалгааг мөн орхигдуулалгүй ойжуулалтын ажилтайгаа зэрэгцүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн  ажилладаг онцлогтой. Ганц Сэлэнгэ аймаг гэлгүй, Монгол орны хамгийн хүчирхэг хүчилтөрөгч үйлдвэрлэгч Тужийн нарсанд  эрдэмтдийн багийнхан энгийн уламжлалт арга буюу суулгацаар мөн нарсны 2 настай бортоготой суулгацаар  тарилт хийж, ургалтын хувь, үндэсний бэхжилт, амьдрах чадварыг нь харьцуулан судалж байна. Тужийн нарсанд тарьсан бүх модны амьдралтын хувь 90-ээс дээш, энэ жил Сэлэнгэ нутгаар нар хур тэгширсэн сайхан зун болж байгаа нь модны ургалтад гойд сайнаар нөлөөлж байна. 

uploaded pictureuploaded pictureuploaded picture

Харин Алтанбулаг сумын Хоёр элс хэмээх газрын 50 га-д цэгэн цөлжилт, элсний нүүдэл, тархацыг тогтоон барих зорилгоор салхинаас хамгаалах нягт бүтэцтэй ойн зурвас байгуулсан нь нутаг орондоо хэдийн үүргээ биелүүлж, амралтгүй ажиллаж эхэлжээ гэж Техникийн хорооны гишүүд олзуурхаж байлаа. Энэ ойн зурвасыг байгуулахдаа услалтаа сэргээгдэх буюу нарны эрчим хүчээр шийдсэн нь урсгал зардлаа бууруулах бас нэг шинэ технологи болон Тэрбум мод санд харьяалагдаж байна. 

uploaded pictureuploaded picture

Сэлэнгэ аймагт санхүүжүүлэн тарьсан модны ургалт сайн байгаагийн зэрэгцээ ойн ААН-үүдтэй 2 жил хамтран ажиллахад эдийн засгийн хувьд чадавхжиж, техник хэрэгслээ шинэчлэн, шинэ туршилт судалгаа эхлүүлэх, чадалтай боловсон хүчнээ тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бололцоотой болж байгаа нь нүднээ ил харагдаж байлаа. Тогтвортой ажлын байр, тогтмол орлогыг бүрдүүлдэг тул Тэрбум мод сангийн хамтын ажиллагаа ганцхан байгаль дэлхийгээ хамгаалахаар хязгаарлагдалгүй хүнээ бодсон хөгжилд хөтөлсөн оновчтой  санхүүжилт гэдэг нь батлагдаж байсан юм.  Хяналтын тооллогыг ирэх намар дахин хийнэ.  

uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture

Сэтгэгдэл