Мэдээ

ОУУБИС-ийн Инженер, Дизайн, технологийн сургуулийн захирал, доктор (Ph.D), проф. Д.Чанцалням
Товч танилцуулга:
- 1995 онд МУИС-ийн аспирантур төгссөн. Биологийн ухааны доктор (Ph.D)
- 1979 онд ХААДС-ийн Ойн аж ахуйн инженер төгссөн.
- 2019 оноос ОУУБИС-ийн Инженер, Дизайн, технологийн сургуулийн захирал, проф.
- 2016 оноос ОУУБИС-ийн ХАА, Ойн тэнхимийн эрхлэгч, дэд профессор
- 2014 оноос ОУУБИС-ийн ХАА-н салбарын эрхлэгч, дэд профессор
- 2012 оноос Олон Улсын Улаанбаатарын Их Сургуульд ХАА-н тэнхимийн эрхлэгч
- 2010-2012 онд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч
- 1980- 2010 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд ЭША ажилтан
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН АСУУДАЛД
Оршил:
Монгол Улсын нийт хүн амын 42 хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг, цэцэрлэгт гудамж, жижиг цэцэрлэг, цувраа цэцэрлэг хамгийн чухал байгууламж. Хот үндсэндээ бетонон барилгын ширэнгэ аятай, барилгаар түгжирч хөгжиж байгаа. Тэгвэл 2040 он гэхэд бид дахиад л ийм хөгжилтэй хэвээр байх уу...
Судлагааны зорилго, зорилт
Хотын архитектурын үзэмж болон соёлыг дээшлүүлэх, оршин суугчдын амьдрах орон зайн эрүүл, тохилог орчныг бүрдүүлэх, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 25 м2, 2040 он гэхэд 35 м2-д хүргэх зорилгын хүрээнд дараах зорилтыг тавьж ажилласан:
Судалгааны аргазүй.
Ногоон байгууламжийн мониторингийн судалгаа, төлөвлөлтийн аргачлалыг дэлхийн томоохон хотуудын төлөвлөлтийн суурь үнэлгээнүүдэд тулгуурлан, хот төлөвлөлтийн норм, дүрмийг баримтлах нийтлэг аргачлалын дагуу гүйцэтгэсэн.
Судалгааны үр дүн
Хөрөнгө санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хотын ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, хамгаалалтын зардлыг жил бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээнд бүрэн тусгаж чадахгүй зэргээс шалтгаалан одоо 1 хүнд 5,8 м2 буюу 780 га талбай ногоон байгууламж оногдож байгаа нь туйлын хангалтгүй эмзэг орчинд хотын иргэд амьдарч ажиллаж байгааг илтгэн харуулна. Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбай нь хүн амын хүчилтөрөгчийн хангамж, агаар хүлээн авах боломжит нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, хорт хийгээр амьсгалах хэмжээнд хүрээд байна.
Хотын цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх:
Улаанбаатар хотын хувьд одоогийн бий болсон 780 га ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах бөгөөд шинээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримталсан Төлөвлөлтийн хугацаанд хотын нэг оршин суугчдад ногоон байгууламжийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээгээр тодорхойлно.
Улаанбаатар хотын газрын гадаргын өвөрмөц байдалтай уялдуулан ногоон байгууламжийн сүлжээг хөгжүүлэх хүрээнд хотын дахин төлөвлөлтийн хүрээнд парк, цэцэрлэг бүхий нийтийн эзэмшлийн орон зайг нэмэгдүүлсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламжийн ангилал бүрээр хүртээмжийг нэмэгдүүлэх хот байгуулалтын цогц арга хэмжээг авна.

Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалт, нөхөн сэргээх үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэхэд хүний нөөцийн бодлогыг чиглүүлнэ.


Монгол-Солонгосын найрамдалт цэцэрлэгт хүрээлэн, 40 га
Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн,58 га
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, 18,3 га
Мишээл сити цэцэрлэгт хүрээлэн, 11 га
Улиастайн цэцэрлэгт хүрээлэн, 1384 га






Морин тойруулгын цэцэрлэгт хүрээлэн,64,4 га
Үндэсний соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн,31 га
Хэрэгжүүлэх арга замын хэрэгжилт
Хэлэлцүүлэг
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2040 хэлэлцүүлэг бүх шатны төрийн болон олон нийтийн сүлжээнд нээлттэй хэлэлцүүлгүүд хийгдсэн төдийгүй иргэд олон нийтээс ирсэн саналыг тусгах, сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж БХБЯ болон НИТХ –аар хэлэлцүүлсэн. Судалгааны үр дүнгээр ОУУБИС болон МУИС-ийн эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлсэн болно.
Дүгнэлт
Ашигласан материал
Ландшафтын архитектурын зураг төслийн стандарт CJJ/T 67-2015.
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030.
Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр.
Нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлт GB 51192-2016.
Хот, тосгоны төлөвлөлт. Барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04.
Хот суурины гудамж, зам төлөвлөлт БНбД 32-01-04.
Хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар УБ.2020
Хотын ногоон байгууламжийг төлөвлөх стандарт GB/T51346-2019.
Хотын ногоон байгууламжийн ангиллын стандарт CJJ/T 85-2017.
Хотын ногоон байгууламжийн төлөвлөлт GB 50420-2007(2016).
Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн төлөвлөлт DG5301/T 19-2017.
Цэцэрлэгт хүрээлэн төлөвлөлтийн удирдамж GB 51192-2016.
Чанцалням Д. (2013). Чимэглэлийн мод сөөг ургамал. 264 х
Чанцалням Д., Отгонсайхан Б. (2014). Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдал, цаашид нэмэгдүүлэх төлөвлөлтийн асуудалд. 160-170 х
Чанцалням Д. Эко Парк төслийн ногоон байгууламжийн төлөвлөлт. ОУУБИС-ийн Э/ш сэтгүүл. 2016/1.
Чанцалням Д. Лхагвадулам Б. Тарималжуулж буй мод, сөөг ургамлын чимэглэлийн шинж. ОУУБИС-ийн багш нарын нэгдсэн эрдэм шинжилгээний хуралд. УБ. ОУУБИС-ийн Э/ш бүтээл. 2018/1. 197-207.
Чанцалням Д., Лхагвадулам Б. (2019). Нийслэлийн ногоон байгууламжийн мод сөөгний төлөв байдлыг судалсан дүнгээс. Хот суурин газрын ландшафтын архитектур-2019 эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд. УБ.4-16 х.
Чанцалням Д., Нааяа Д. (2020). Улаанбаатар хотын ногоон байгууламжийн эрх зүйн орчин. // ОУУБИС. Залуу судлаач ЭШ бүтээл № 6. 216- 225 х.
Сэтгэгдэл