English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ӨНӨР БҮЛ ТӨВИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН АМЬДАРДАГ ХЭСГИЙН БАРИЛГЫН ГАДНА ТАЛБАЙГ “НОГООН БОЛГОЖ” БАЯР НААДМААР БЭЛЭГ БАРИЛАА

uploaded picture

Тэрбум мод сангийн санхүүжилтээр Өнөр бүл төвийн Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Бага насны хүүхдийн асрамж, үйлчилгээний хэсгийн гадна талбайг Ногоон байгууламжтай болгох гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. uploaded picture

uploaded picture

Ногоон байгууламжийн ажлын гүйцэтгэгчээр “Охь мандал” ХХК ажиллаж байгаа бөгөөд 121,6м2 талбайд голт бор, үхрийн нүд, тэхийн шээг, өрөл, монос, нарс хайлаас зэрэг 1000 гаруй мод тарьж, мөн зүлэгжүүлж өгнө. Гүйцэтгэгч компани хүүхдүүдийг эрүүл орчинд өсөж, суралцах боломжоор хангахын тулд тарьсан моддын ургахдаа харагдах байдал, танин мэдэхүй, экологийн боловсрол олгох зэрэг олон талаас бодож төлөвлөлт хийн, зөв модыг сонгон тарихын зэрэгцээ өмнө тарьсан, ургаж байгаа моддын арчилгаа хамгаалалтыг ч хийнэ. Мөн багш, ажилтнуудад ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтын сургалтыг үе шаттай хийнэ.

uploaded picture

Өнөөдөр гарын үсэг зурсан гэрээ 3-н жилийн хугацаатай, усалгаа арчилгаа, нөхөн тарилтыг гүйцэтгэгч компани, үүнд шаардагдах санхүүжилтийг Тэрбум мод сан хариуцаж, хяналт тавин ажиллах юм. 

Өнөр бүл төвийн бага насны хүүхдүүдийн асран хамгаалах хэсэгт 137 хүүхэд амьдарч байна. 


Сэтгэгдэл