Банкны салбарынхан "Хаврын бүх нийтийн мод тарих өдөр" арга хэмжээг уламжлал ёсоор 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа
эрбум мод тарих үндэсний өдөр"-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон Банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, Чингис Хаан Банк, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, ТоС Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-д бүх нийтээрээ мод тарилаа.