Мэдээ
Ингэснээр Тэрбум мод сан Монгол улсаас "Conservation Finance Alliance" (CFA)-ийн гишүүнээр элссэн анхны байгууллага болж байна.
Тус холбоонд элссэнээр дэлхийн байгаль орчны шилдэг экспертүүдээс мэдлэг, мэдээлэл солилцох сүлжээнд нэгдэж, засаглал болон хяналтын тогтолцоогоо олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах боломж, үүд хаалга хамгийн түрүүнд нээгдэж байна.
Мөн байгаль орчны салбарт ногоон бонд, итгэлцлийн сан зэрэг санхүүжилтийн шинэлэг, уян хатан механизмыг өөрийн эх орондоо нэвтрүүлэхэд нэг шат ахилаа гэсэн үг.
Монгол Улсын банкны салбарынхны манлайлал дор байгуулагдсан “Тэрбум мод сан” нь ийнхүү дэлхийн байгаль хамгааллын санхүүжилтийн нэгдсэн, том гэр бүлийн гишүүн болсноор манай улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хийж буй тэмцэл, олон улсын хэмжээнд хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Conservation Finance Alliance (CFA)-ийн талаар нэмэлт мэдээлэл өгөхөд, 2002 онд байгуулагдсан, байгаль хамгааллын санхүүжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын ашгийн бус мэргэжлийн байгууллагуудын холбоо юм. Тус байгууллага нь байгаль хамгаалал, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах зорилгоор санхүүгийн тогтвортой механизм, хөрөнгө оруулалт, инновацад түшиглэсэн санхүүжилт, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг “НӨХӨРСӨГ ТУСЛАГЧ НЬ” гэж тодорхойлж болно.
Сэтгэгдэл