МАРГААШ буюу Мягмар гараг/10 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас "ТЭРБУМ МОД САН-гийн үйл ажиллагааг танилцуулах хэвлэлийн бага хурал"-д сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Банк, санхүүгийн салбараас санаачлан, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт, алсын харааг дэмжин ажиллах, хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон зорилтуудын хүрээнд байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулахаар “Тэрбум Мод Сан”-г үүсгэн байгуулж, банкны салбараас эхлэл хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлээд байгаа билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Тэрбум Мод Сангийн танилцуулга, алсын хараа, зорилго, зарчим, одоогийн үйл ажиллагааны явцын талаар болон 2022-2023 онд санхүүжилт олгох Төсөл, хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд, сонгон шалгаруулалтад орох заавар, удирдамжийг олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна.
Сэтгэгдэл