English

Мэдээ мэдээлэл

Зарлал

Тэрбум Мод Сан 2025 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлаж байна.

Тэрбум Мод Сан 2025 оны ээлжит төсөл сонгон шалгаруулалтаа зарлаж байна.  Бид дараах 2 үндсэн чиглэлд төсөл хүлээн авч буцалтгүй санхүүжилт олгоно.


Чиглэл 1: Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадаах ногоон байгууламжийн чиглэлд дээд тал нь 30 сая төгрөг

Чиглэл 2: Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлд дээд тал нь 100 сая төгрөг

Төсөл сонгон шалгаруулалтыг Тэрбум Мод Сангийн Техникийн түр хороо буюу мэргэжлийн зөвлөхөөс бүрдсэн хороо ажиллан төслүүдэд мэргэжлийн техник, эдийн засгийн үнэлгээ хийж сонгон шалгаруулах бөгөөд Сангийн Удирдах зөвлөлийн олонхийн саналаар өндөр эрэмбэлэгдсэн төслүүдийг хэлэлцүүлэн батлах юм. 

Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон төсөлд тавигдах ерөнхий шалгуур дараах линкээр хандан татаж авна уу.



Ойн сан аривжиж байгаль орчин сэргэн цэцэглэх болтугай.

Сэтгэгдэл