Монголбанк /Монгол Улсын Төв банк/, Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association/-ны гишүүн байгууллагуудын санаачилгаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг 2022 оны 3-р сард үүсгэн байгуулсан билээ. Шинэхэн байгуулагдсан Тэрбум Мод Сан нь Монголбанк болон арилжааны банкуудаас санхүүжилтийг төвлөрүүлж, тодорхойлсон чиглэлүүдэд төсөл сонгон шалгаруулахад бэлэн болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2024 оны “Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг 2023 оны 10-р сарын 8 буюу "Бүх нийтээр мод тарих өдөр"-өөр Олон Улсын Соёлын Цэцэрлэгт Хүрээлэн (IC Park)-д хүрэлцэн ирсэн олон нийт, мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудад танилцууллаа.
Оюун
2024.09.26