2024 оны 10-р сарын 21. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор хэрэгжүүлж эхлэх үед Монголбанк, арилжааны банкуудын санаачилгаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” -г байгуулан 50 сая мод тарих амлалт өгч үйл ажиллагаагаа 2022 оны 3 дугаар сараас эхлүүлсэн. Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар нийт 81 төслийг санхүүжүүлж 3 сая гаруй мод тарьсан байна. Бидний хувьд байгуулагдсан цагаас хойш Монголбанкны бодлогын дэмжлэгтэйгээр арилжааны банкуудын хандиваар үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр нэр бүхий иргэдээс мод тарихад зориулан өгч байгаа анхны хандиваа хүлээн авсан тэмдэглэлт сайхан өдөр болж байна. Хандивын үйл ажиллагаа нь Тэрбум мод сангийн оффист явагдсан бөгөөд тус арга хэмжээнд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн доктор профессор Д.Сумъяа, Ерөнхийлөгчийн тамгын газрын Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх доктор, професор Н.Батхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга доктор профессор С.Янжинсүрэн нар болон Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн, Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, сангийн зохицуулагч Э.Гантуяа, санхүүгийн менежер Э.Сайнболор нар оролцлоо. Бидний ажлыг дэмжиж санхүүжилт олгон тэрбум мод тарих их үйлсэд нэгдсэн хандивлагчдадаа гүн талархал илэрхийлье
Сэтгэгдэл