Мэдээ
Тэрбум мод сан арилжааны банкуудтай төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.









Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих ажлын хүрээнд банкны салбарынхан 50 сая ширхэг мод тарихаар амлалт авсан. Энэ амлалтыг бодит ажил хэрэг болгох үүднээс Банкны салбарын санаачлагаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг 2022 оны гуравдугаар сард байгуулсан.
Арилжааны банкуудын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэгээр Тэрбум мод сан өнөөдрийн байдлаар нийтдээ 93 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн 3.5 сая ширхэг модыг тариад байна. Ялангуяа, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн гадна талбайг зүлэгжүүлэн, мод тарих, экологийн боловсрол олгох, улмаар доройтсон ойг нөхөн сэргээх томоохон хэмжээний уулын ойжуулалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Тэгвэл өнөөдрийн гарын үсэг зурж, баталгаажуулсан гэрээгээр дээрх арилжааны банкуудын Тэрбум мод сантай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж бүх төрлийн мод, бутны тарьц тарих, ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, цэцэрлэгжүүлэх, эвдэрч доройтсон газрын нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд нь арилжааны банкны ашиг олох үндсэн үйл ажиллагаанаас тусдаа, байгаль экологи ногоон хөгжилд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.
Сэтгэгдэл