English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН AFoCO-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Friends of Asia and Asian Forests forum буюу Азийн ойн нөхөрлөлийн (FAAF) гуравдугаар форумын үеэр Тэрбум мод сан Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
uploaded picture

uploaded picture

Хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх зорилгоор мод тарьж, зүлэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана. Мөн харилцан мэдээлэл, туршлага солилцож хамтран ажиллана.

БНСУ-д Friends of Asia and Asian Forests forum буюу Азийн ойн нөхөрлөлийн (FAAF) гуравдугаар форум боллоо. Энэ удаагийн форумд Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн хэлэлцүүлэгт оролцож, Гүйцэтгэх захирал Б.Баярмаа илтгэл тавьж, сангийн үйл ажиллагаа, хүрсэн үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

uploaded picture

uploaded pictureЭнэ удаагийн уулзалтаар зөвхөн мод тарьж нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах тухай ярихын зэрэгцээ олон нийтийн оролцоотой, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгалийн олон янз байдлыг хадгалахад туслах, мөн орон нутгийн иргэдийн ойн салбараас хүртэх бодит орлогыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ. Тухайлбал, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхийн зэрэгцээ ойн салбарын аж ахуйн нэгж, энэ чиглэлээр ажиллаж байгаа нөхөрлөл хоршоог бэхжүүлэх замаар дундаж орлоготой давхаргын хүрээг тэлэх арга замыг эрэлхийллээ. Иймд, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын санхүүжилтийг хослуулсан санхүүжилтийн шинэ загварыг бий болгохыг зорьж байна. Friends of Asia and Asian Forests forum буюу Азийн ойн нөхөрлөлийн форум гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, гишүүн 15 улс, ажиглагч 2 орны төлөөлөгчид оролцлоо. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCo/ нь НҮБ-ын хөгжлийн зорилт, Хүлэмжийн хийг бууруулах Парисын хэлэлцээрээр дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан юм.




Сэтгэгдэл