Мэдээ
ХААН банкны удирдлага 2026 оны эдийн засгийн төлөв болон байгууллагынхаа тогтвортой байдлын тайлангаа танилцуулахдаа, Манай улсын эдийн засаг 2026 онд хоёр жил дараалан уналттай байсан ХАА-н салбарт өсөлт гарна гэсэн хүлээлт өндөр байна. Иймд ХАА-г кластер байдлаар хөгжүүлэхэд илүү санаачлагатай ажиллаж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож, харилцагчдынхаа бизнесийг дэмжих болно гэлээ.

Мөн ХААН банк жишиг болсон багийн бага сургуулийг Ховд, Увс, Төв, Сэлэнгэ аймагт байгуулан, нээлтээ хийх гэж буйгаа мэдээллээ. Гэр бүлийн тогтвортой байдал улсын тогтвортой хөгжлийн үндэс суурь хэмээн энэ төслийнхөө ач холбогдлыг тодорхойлсон.
Байгууллагын тогтвортой хөгжил, тогтвортой байдлын нэг гол үзүүлэлт бол Байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрт оновчтой хөрөнгө оруулалт хийсэн байдал ордог гээд Тэрбум мод сантай хамтран Төв аймгийн Батсүмбэр суманд шатсан ойг нөхөн сэргээхэд үр дүнтэй хамтран ажиллаж байгаа сайн туршлагаа дурдлаа.
Энэ арга хэмжээний үеэр Банкны салбарын санаачилсан Тэрбум мод сангаас өөрсдийн төсөл хөтөлбөрөө мөн танилцуулан оролцлоо.
Сэтгэгдэл