English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 116 САЯ МОД ТАРИАД БАЙНА

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас “Ойжуулалтын ажлын үр” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж,  төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. 

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг ой эзэлдэг. Уур амьсгалын өөрчлөлтөд богино хугацаанд хамгийн их нэрвэгдэж байгаа орны тоонд багтаж, нийт нутаг дэвсгэрийн 70 гаран хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн гэдэг судалгааны дүн гарсан. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлын тайланг танилцууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлсэн цагаас хойш Монгол орны хэмжээнд нийтдээ 116,1 сая ширхэг модыг тариад байна. Мод үржүүлэг болон суулгац бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.

uploaded picture

Сэлэнгэ аймгийн хувьд гэхэд нь Монгол орны ойн сангийн ихэнх хувь нь энэ аймагт харьяалагддаг. Анх 1971 оноос л Сэлэнгэ аймагт ойжуулалтын ажил эхэлж байсан бөгөөд 67 га газрыг ойжуулж байжээ. 2004 онд хамгийн их талбайг ойжуулсан бол өнөөдрийг хүртэл энэ хэмжээг шинэчилж чадаагүй л байна. Сэлэнгэ аймгийн хувьд улсын хэмжээнд хамгийн олон ойжуулалтын компанитай, өнөөдрийн байдлаар 40 сая суулгац тарихад бэлэн гэсэн мэдээлэл өглөө.  

uploaded pictureuploaded pictureСэлэнгэ аймгийн хувьд 8694 га газарт 21,7  сая ширхэг мод тарьж, Үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих амлалтаа биелүүлсэн анхны аймаг болжээ. Тэгвэл 2026 онд Ерөө, Түшиг, Алтанбулаг сумдад томоохон талбайг хамарсан доройтсон ойн нөхөн сэргээлт хийх зорилт тавин ажиллаж байна.Харин Сэлэнгэ аймгийн хувьд ойжуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жилд орох хур тунадасны хэмжээ буурч байгаа. Өнгөрсөн зун гэхэд бараг 60 хоног тасралтгүй халсан. Тужийн нарсны нэг хэсэг түймэрт өртсөн. Мөн малын тоо толгой тогтоосон хэмжээнээс давсан тул ойжуулсан ажлын үр дүнг бууруулах, мөн ойн сан бүхий газарт хадлан тэжээл бэлтгэхийг хориглосон хуулийн заалт байдаг ч зарим сум  хадлангийн талбай олгочихсон байх юм. Үүнээс гадна, импортоор үр суулгац оруулж ирэн их тарих болсон тул дотоодын зах зээл дээр бэлэн байгаа тарьц суулгацаа цаг хугацаанд нь борлуулж чадахгүй байна. Мөн сайн чанарын үр бэлтгэх асуудлыг төр бодлогоор дэмжиж ажиллах саналыг ч ойн чиглэлээр ажилладаг ААН-үүд санал болгож байлаа.

uploaded pictureСэлэнгэ аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан “Ойжуулалтын ажлын үр дүн” хэлэлцүүлэгт Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа оролцож, сангийн зүгээс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, мөн 2026 онд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбум мод сангийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд  доройтолд орсон 1216 га-д 3,319,000 мод тариад байна. Өнөөдрийн байдлаар банкны салбарын хэмжээнд ногоон зээлийн эзлэх хувь 3 байгааг ирэх жилүүдэд 10 хувь болгох зорилт тавьсан.  Иймд, Тэрбум мод сангийн зүгээс банкны болон даатгалын компаниудтай ойн чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийг холбон, мэдээллээр хангах гүүр болон ажиллана гэдгээ илэрхийллээ. 

uploaded pictureХэлэлцүүлэгт оролцсон компанийн удирдлагууд нэг га-д ойжуулалт хийх зардлын тооцоог мөн нэг га-д тарих модны нормативыг шинэчилж өгөхөөс гадна Ойн тухай хуулийн төсөлдөө энэ ажлыг улаан гараараа хийж байгаа ААН, орон нутгийн удирдлага, сумын болон сум дундын ойн ангийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг сайн тусгаж, амьдралтай хуулийг яаралтай баталж өгөхийг шийдвэр гаргагчдад уламжилж өгөхийг хүсэж байлаа. 



Сэтгэгдэл