English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Ойжуулалтад хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хэвшлийн сангаар Тэрбум мод санг нэрлэлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХААИС, Тэрбум мод сан хамтран “Мод үржүүлэг, ойжуулалтын сайн туршлага ба технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй, сонгодог арга бол мод тарих буюу ойжуулалтын ажлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр багш судлаачид, ААН-ийн төлөөллүүд санал нэгдэж байна.

uploaded pictureЭрдэм шинжилгээний бага хурлын үеэр, Тэрбум мод санг гурван зүйл дээр онцгойлон сайшаалаа. Тухайлбал, ХААИС-ийн багш, доктор М.Хишигжаргал:  Манай сургуулийн багш, оюутнуудын хамтарсан баг Тэрбум мод сангийн санхүүжилтээр “Хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн технологи түгээн дэлгэрүүлэх төсөл”-ийг 16,5 га талбайд 40500 ширхэг модыг тарьсан. Гурван жил үргэлжилсэн туршилтаар, хүчилтөрөгчжүүлсэн  нанобөмбөлгөөр услахад нь шинэсэн ойн тарилтад үндэсний системийг дэмжиж, хөрсний ялзмагийн хэмжээ нэмэгдэж, модны иш бүдүүн, амьдрах чадварыг өсгөж өгсөн гэсэн эерэг үзүүлэлтүүдийг танилцууллаа. Цаг хугацаа, хөрөнгө шаардсан энэ судалгааны ажлыг Тэрбум мод сан дэмжиж, өнөөдөр төслөө амжилттай хааж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгч байгаад баяртай байна гэлээ.

uploaded pictureДараагийн анхаарал татсан илтгэл “Байгаль орчны мэдээлэл, сургалт судалгааны төв” ТББ-ын тэргүүн доктор Я.Ариунзулын Хулд суманд байгуулж байгаа салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах замаар цөлжилттэй тэмцэх аргаа танилцууллаа. Тэрээр, дэлхийн дулаарал 1,09 хэм байгаа бол Монгол оронд халалт 2,46 хэмээр өсөөд  байна. Цөлжилтөд уур амьсгалын өөрчлөлт 50 хувь, үлдсэн нь уул уурхай, ямаа, мал аж ахуй, улсын баталгаагүй олон салаа зам, хүний хүчин зүйлээс шалтгаалдаг. Хэрвээ одоо л дорвитой арга хэмжээ авахгүй бол 10 жилийн дараа тэрбумаар нь мод тариад ч нэмэргүй, оройтсон байх эрсдэл хаалга тогшоод хаяанд тулж ирчихээд байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлээд ойн салбарт ажиллах ААН-үүдийн тоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр энэ бүх компанийг говьд, говийн сумдыг нэг нэгээр нь сонгож аваад мод тарихыг уриаллаа.  Манай төв  цөлжилтөд хамгийн их нэрвэгдэж доройтсон Дундговь аймгийн Хулд суманд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах төслөө бичээд, санхүүжүүлэх газар олдохгүй байхад Тэрбум мод сан бидэнд итгэл хүлээлгэж, төслөө эхлүүлсэндээ баяртай байна. Төсөл хэрэгжээд нэг жил болж байна. 10 төрлийн модыг га-гийн норматив өндрөөр тарихад 7 төрлийн модны ургалт сайн байна. Хэрвээ энэ төсөл амжилттай болчихвол бид хамтын хүчээрээ тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх сайн туршлага болно гэж найдаж байна. Манай эрдэмтэн судлаачдад эр зориг, эрдэм мэдлэг арвин байдаг. Гол нь үүнийг урт удаан хугацаанд дэмжиж ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх газар нь чухал байдаг хэмээн Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа болон ажлын албаныханд талархал илэрхийлж байлаа.

uploaded picture uploaded pictureОйжуулалтын ажлаар улсдаа тэргүүлсэн Сэлэнгэ аймаг 20 сая мод тарих амлалтаа бэлтгэл үе шатанд 21.6 сая болгон давуулан биелүүлсэн. Энэ амлалтыг ажил хэрэг болгоход Тэрбум мод сан хамгийн анхны, бодитой, томоохон хөрөнгө оруулалт хийж, ажиллаж буйд мөн Оюу толгой ХХК хөрөнгө оруулалт хийж, дэмжин ажиллахын зэрэгцээ аймгийн ЗДТГ Байгалийн нөөц ашигласаны татварын мөнгийг ойн салбарт зөв төлөвлөлтөөр хийсэн нь түүнчлэн аймгийн нөөц бололцоогоо бид зөв төлөвлөлт хийж, дата мэдээллээ нэгтгэж, зурагжуулж, баталгаажуулж, хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч талд мэдээллээ нээлттэй хүргэн, хамтран ажиллаж ирсэн нь өнөөдрийн ийнхүү амлалтаа биелүүлэхэд нөлөөлсөн гэж танилцуулж байлаа.

uploaded pictureuploaded pictureТэрбум мод үндэсний хөдөлгөөнийг зарласанаас хойш нийтдээ 116 сая мод тарьжээ.  Одоо 850 сая мод тарих том ажил биднийг хүлээж байна. Банкны салбарынхан гэхэд 50 сая мод тарих амлалт авсан. Тэрбум мод сангийн хувьд төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Гол нь өндөр хувьтай гүйцэтгэлийг шаардаж ажиллана. Банкны салбар ногоон зээлийн багц 3 хувь байгааг 10 хувь болгох зорилт тавьсан. Банкны салбарт ойн салбарын болон ойжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийг холбож өгөх  гүүр болон ажиллах болно. Мөн үндсэн таван чиглэлээр төсөл, хөтөлбөрөө хараат бусаар сонгон шалгаруулж, санхүүжүүлдэг. Одоо төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амрамжийн газрын гаднах талбайн ногоон байгууламж, олон нийтийн оролцоотой ойжуулалт, ойн нөхөн сэргээлт гэсэн хоёр чиглэлээр 2025 оны 12-р сарын 16-ныг өдрийг хүртэл хүлээн авч байгаа дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбээс аваарай гэсэн мэдээлэл өглөө.

uploaded pictureuploaded picture

Сэтгэгдэл