English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН 2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛАА ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Тэрбум  мод сан нь 2026 онд Нийслэлийн төрийн  өмчийн ЕБС, цэцэрлэг, улсын клиник эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайд мод тарин зүлэгжүүлэх, мөн олон нийтийн оролцоотой мод тарих гэсэн үндсэн хоёр чиглэлээр төсөл сонгон шалгаруулж, санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлалтай төрийн өмчийн 36 сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд  мод тарьж зүлэгжүүлэхээс гадна хүнсний  ногоо тарих хүлэмж, цэцгийн мандалтай тохижуулж өгчээ. Үүний үр дүнд 27 мянган хүүхдэд ногоон орчин бэлэглэж, 805 мянган хүнд экологийн боловсрол олгоод байна. Энэ төсөл 2026 онд ч үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох ажлыг мэргэжлийн компани  эсвэл хоршоо, нөхөрлөл сантай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулан гүйцэтгүүлдэг тул модны ургалт 95 хувиас дээш гэсэн үнэлгээтэй байна. Дээрх чиглэлийн нэг төслийн санхүүжилт 30 сая төгрөг байдаг бол лон нийтийн оролцоотой мод тарих төсөл нь  100 сая хүртэл төгрөгийн санхүүжилттэй байдаг. Төслийн материалаа нийслэлийн  төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газар мөн олон нийтийн оролцоотой мод тарих төсөл санаачлан хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага, хоршоо, ТББ материалаа манай удирдамжийн дагуу энэ өдрүүдэд ирүүлж болно. Төслийн материал хүлээн авах удирдамжийн линк болон удирдамжийг яаж  бөглөх тухай видео зааварчилгааг та https://billiontree.mn/uploads/4f4c63f99e23d3809ae2d03bda36f902.pdf энэ хаягнаас хүлээн авна уу. Төслийн материал хүлээн авах сүүлийн хугацаа 2025 оны 12-р сарын 16-ны өдрөөр дуусгавар болно.  

Сэтгэгдэл

Саулеш Хуаныш

2025.12.13

Орон нутагт хэрэгжих үү