English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ХҮНСНИЙ ХУВЬСГАЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

1990 оноос өмнө хүн амын хүнсний хэрэглээнд мах, гурилан бүтээгдэхүүний эзлэх хувь өндөр байсан тул  жимс, жимсгэний тариалалтыг бодлогоор дэмждэг байсан. Үүний үр дүнд дулааны улирал харьцангуй урт говь, тал хээрийн бүс нутагт давжаа алим, улаан лооль, чацаргана тариалж, дарс хийж байсан гээд тариалалт хийх талбайн хэмжээ 956 га байжээ. Харин 1990 оноос хойш жимсний тариалалт эрс буурч, жилийн дөрвөн улирлын зөвхөн намар байгалийн жимсийг түүж хүнсэндээ багахан хугацаанд хэрэглэхийг эс тооцвол, жимс жимсгэний хэрэглээгээ бараг 100 хувь импортоор хангаж байна. 2010-2016 онуудад Чацаргана тариалах үндэсний хөтөлбөрийн үр дүнд чацарганы тариалалт эрс нэмэгдсэн ч үүнийг хүн амын хүнсний хэрэглээнд бодлогоор яаж нэмэгдүүлэх вэ гэдэг зохицуулалтыг сайн хийж өгөөгүйгээс тариалалт нь төдийлөн нэмэгдэхгүй байна гэж Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал болон тус холбооны дэд тэргүүн П.Учрал нар танилцуулж байлаа.  

uploaded pictureӨнөөдрийн байдлаар манай улс жимсний хэрэглээнийхээ 97 хувийг гаднаас авч, үүнд 60 орчим сая ам.доллар зарцуулж байна. Тэгвэл энэ их мөнгийг дотооддоо шингээх, хүн амын хүнсний хэрэглээнд баталгаатай, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх улмаар импортыг багасгаж, ирээдүйд экспортыг дэмжих зорилготой жимсний тариалалтыг яаж нэмэгдүүлэх талаар Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаатай санал солилцлоо.  

uploaded pictureТэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс, жимсгэний  мод бут тариалах нь дээрх ач холбогдолтойгоос гадна, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгч үйлдвэрлэх үүргээ давхар биелүүлэх ач холбогдолтой гээд манайд зөв сорт сорилоо тарьвал алим, усан үзэм, ялангуяа олон улсад гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд түгээмэл ашиглаж байгаа чацаргана, түүний тосыг өндөр үнээр экспортлох боломж их байгаа талаар энэ  үеэр ярилцаж, туршилт  судалгааны ажлыг ч эрчимжүүлэх сайн талтайг онцоллоо.  

uploaded picture

Сэтгэгдэл