Мэдээ
Тэрбум мод сангийнхан 2025 онд анх удаа доройтсон хушин ойг нөхөн сэргээх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 10 га-д 16 мянган ширхэг хоёр настай хуш модны суулгац тарьсан бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж, цөлжилт хаалгаар нь орж ирээд байгаа Дундговь аймгийн Адаацаг, Хулд суманд салхинаас хамгаалах ойн зурвас байгуулж, 222 мянган мод тарих төслийг бэрхшээлээс халгалгүй санхүүжүүлэн, хяналт тавин ажиллаж байна. Манай сан 2022 оноос хойш нийтдээ 1435 га талбайг ойжуулан нөхөн сэргээж, 300,000 м2 талбайг зүлэгжүүлэн, 28 мянган хүүхдийг ногоон орчинтой сургууль, цэцэрлэгт сурч хөгжих нөхцөл бүрдүүлэн өгч, 805 мянган хүнд экологийн боловсрол олгож, тарьсан модны тоо 3,451,342 -д хүрчээ.
Бид та бүхэнд 2025 оны ажлын тайлангаа хүргэж байна.
Сэтгэгдэл