English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ХАРХОРУМ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНААС ТЭРБУМ МОД САНГИЙН ИХ ХААДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛАХАД ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ НЬ ОНЦОЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хархорум хотын өдрийг тохиолдуулан Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж өнөөдөр Тэрбум сангийн удирдлагыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

uploaded picture

uploaded picture

Эзэн Чингис хааны их ор суусны XV он, цагаан луу жил буюу нийтийн тооллын 1220 онд зарлиг буулган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өнөө цагт өртөөлөн үргэлжлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлигаа түмэн олондоо айлдсан. Энэ зарлигийн дагуу Шинэ Хархорум хотод Их хаадын цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар шийдвэрлэж, төр нь хувийн хэвшилтэйгээ хамтарч, зөв төлөвлөлтөөр ажиллаж чадвал амжилтад хүрч болдогын сонгодог жишээ хэмээн олон түмнээс өндөр үнэлгээ авсан. Тухайлбал, Монгол Улсын анхны хувийн хэвшлийн сан буюу Тэрбум мод сангаас 3700 ширхэг шилмүүст мод тариалж, арчлан хамгаалалт, нөхөн тарилтыг нь хариуцан ажиллаж байна. Энэ оны намар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон холбогдох албаны мэргэжилтнүүдтэй хамтран тооллого, үнэлгээ хийхэд 95 хувиас дээш хувийн ургалттай гэж манай сангийн ажлыг дүгнэсэн. Үүний зэрэгцээ Монгол орны аялал жуулчлалын төв цэг гэдэг утгаараа их хөлийн газар болно гэж үзэн, иргэдийн амарч зугаалах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 176 машины зогсоолыг стандартын дагуу байгуулах ажлыг мөн хариуцан гүйцэтгэж, төрийн ачааг үүрэлцсэн.

uploaded picture

uploaded picture

uploaded picture


Сэтгэгдэл

Williamhen

2026.02.07

Vertyowdiwjodko kofkosfjwgojfsjf oijwfwsfjowehgewjiofwj jewfkwkfdoeguhrfkadwknfew ijedkaoaswnfeugjfkadcajsfn billiontree.mn

Georgetam

2026.01.08

Ciao, volevo sapere il tuo prezzo.