English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН “АРВИС НОГООН МОНГОЛ” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Харилцан ойлголцлын санамж бичигт Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, “Арвис Ногоон Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандухай нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

uploaded picture

Санамж бичгийн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд жинтэй хувь нэмэр оруулах, Олон улсаас ойн салбарт хөрөнгө оруулалт татах, ойн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна.

Хамтын ажиллагааны үр дүнд ойжуулалт, ойн үржүүлэг, агро-ойн аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрт үр дүнд суурилсан санхүүжилт олгож, ойн нүүрстөрөгчийн кредитийг үнэлж, нэмэлт санхүүжилт бүрдүүлэх ажил ч хийгдэхээр болж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд үүрэг хүлээсэн талууд ойн нүүрстөрөгчийн хөтөлбөрт хамрагдах замаар үүргээ дүйцүүлэн хамгаалах боломжийг бүрдүүлэхэд оролцож, бодит үр дүнг урт хугацаанд хянан, баталгаажуулахаар ажиллана.


Сэтгэгдэл