English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН ROTARY CLUB, “GREEN MONGOLIA HUB” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Харилцан ойлголцлын санамж бичигт Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, “Green Mongolia Hub ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандухай,  Улаанбаатар Пийс Авенью Ротари Клубын Ерөнхийлөгч Д.Гантулга нар гарын үсэг зурлаа. 

uploaded picture

uploaded picture

Өнөөдрийн гарын үсэг зурсан санамж бичгээр:

UNCCD COP17 болон холбогдох олон улсын арга хэмжээнд хамтран оролцох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн төслүүдийг танилцуулах, бодлогын түвшинд уялдуулах;

-  Ойжуулалт, ой үржүүлэг, агро-ойн аж ахуйн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын санхүүжилт татах, буцалтгүй тусламж, matching fund /түр сан/, хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлэх;

- Сайн дурын оролцоог өргөжүүлэх, үүнд Ротари, Ротаракт, Интеракт клубуудын гишүүдийг мод тарих, ургуулах, арчилгаа, хамгаалалт, олон нийтийн оролцоонд суурилсан байгаль орчны үйл ажиллагаанд татан оролцуулах;

- Чадавх бэхжүүлэх, мэдлэг солилцоо, сургалт, бодлогын дэмжлэг, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;

- Харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааг уялдуулах, ил тод байдлыг хангах ажлуудыг хийхээр болж байна.

Ингэснээр: Монгол Улсын ой, газар, уур амьсгалын бодлого, UNCCD-ийн Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилт, COP17-ийн үзэл баримтлалтай бүрэн нийцнэ гэж үзэж байна. 

uploaded picture

uploaded picture

Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар үндсэн таван чиглэлээр 93 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж, 1435 мянган га газарт 3,4 сая мод тариад байна. Түүнчлэн 21 аймаг, Улаанбаатар хотод “Банкны төгөл” байгуулж, тарьсан модоо арчлан, ургуулж байгаагаас гадна ” Шинэ Хархорум хотод Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3700 шилмүүст мод тарьж ургалтын хувь нь 90 хувиас дээш  байна. Санамж бичигт гарын үсэг зурсан байгууллагуудын талаар товч мэдээлэл өгөхөд, Green Mongolia Hub нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенц (UNCCD)-д итгэмжлэгдсэн иргэний нийгмийн байгууллага бөгөөд бодлого, мэдлэг солилцоо, түншлэл, уялдаа холбоо, олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт татах чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллага юм байна. Харин Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб нь Ротари Интернэшнл байгууллагын гишүүн клуб бөгөөд Ротари Интернэшнлийн сан, түнш Ротари клубууд (Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Америкийн Нэгдсэн Улс болон бусад улс орон), мөн Ротаракт, Интеракт, Жуниоракт  хүрээллээр дамжуулан санхүүжилт татах, сайн дурын оролцоог зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага юм. Хамтран ажиллах санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж, богино хугацаанд олон ажил хийхээр төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл

Ханджаргал

2026.02.09

Мэргэжлийн мод үржүүлгийн компани бна. Жил бүр тарьсан мод. Арчилгаа ургалт хариуцан хүлээлгэн өгсөн мод. Үржүүлгийн газартаа тарьсан үр. Тарьц. Суулгацын мэдээллээ бид ойн газарт цахимаар бүртгэлд оруулаад явдаг. Энэ мэдээллүүдийг танай сан авдаг юм уу. Мэргэжлийн байгууллагуудад хандсан ямар арга хэмжээнүүд бгаа вэ. Орон нутгуудад аль салбараар нь дамжуулан харьцдаг юм болоо. Утсаар холбоо барьж мэдээлэл авч болох уу. Баярлалаа амжилт хүсье

Нямсүрэн

2026.02.09

Хувиараа мод үржүүлгийн газар байгуулан мод үржүүлэг, ойжуулах эрхээ аваад 4 жил боллоо. Модны суулгац авч байгаа төрийн байгууллага нь төсөв байхгүй, мод авах хувь хүн тун цөөн, мэргэжлийн байгууллага оролцох боломжтой юу

Uranchimeg Sanjaa

2026.02.09

Мод үржүүлэг, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл бүхий компаниуд оролцох боломж ер нь байдаг юм уу? Тарьсан мод бут хэдэн зуу мянгаараа байх юм аа, зарж борлуулах тал дээр дэмжих боломж бий юу?

Uranchimeg Sanjaa

2026.02.09

Мод үржүүлэг, нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл бүхий компаниуд оролцох боломж ер нь байдаг юм уу? Тарьсан мод бут хэдэн зуу мянгаараа байх юм аа, зарж борлуулах тал дээр дэмжих боломж бий юу?