English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Тэрбум мод сангаас “Монгол хүн гэж хэн бэ” сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгууллаа.

uploaded picture
Эдийн засагч, судлаач Ч.Гомбожавын хийсэн судалгаагаар:
Ахлах ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар, судалгаанд оролцсон нийт хүүхдүүдийн 53 хувь нь таныхаар гоё ирээдүй гэж юу вэ гэсэн асуултад, гадаадад гарч амьдрах хэмээн хариулжээ. Залуу үе эх орондоо биш хилийн чанадад ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Яагаад тэд төрсөн нутгаасаа дайжих болов?Доорх судалгааны дүн хариулт нь.
- Монголчууд хэлсэндээ хүрдэг үү гэсэн асуултад ердөө 6 хувь нь хүрдэг гэж хариулжээ.
- Тэгвэл Монголчууд цаг баримталдаг хүмүүс үү гэсэн асуултад 4 хувь нь тийм.
- Харин Монголчууд бусдад түвэг болж амьдардаг уу гэсэн асуултад 5 хувь нь болдог гэж хариулжээ. Эндээс үзэхэд манай улсын хөгжилд саад тээг болж байгаа юм нь хэлсэндээ хүрдэггүй, цаг баримталдаггүй, бусадтай хамтарч ажиллахдаа ерөнхийдөө л саад түвэг учруулдаг зан нь гадна, дотны хөрөнгө оруулалт, бизнесийн яриа хэлэлцээ амжилттай хэрэгжихгүй байгаагийн шалтгаан байх магадлалтай гэж дүгнэж болно.
Хот бол байшин барилгын бөөгнөрөл биш харин нийгмийн ёс суртахууны дэд хэсэг хэмээн тодорхойлж, дэд бүтцэд байшин барилга, зам гүүр, харилцаа холбоог багтааж болох бол нийгмийн дэд хэсэг нь соёл урлаг, өв уламжлал, эерэг зан төлөв, ёс суртахууны зохистой хэм хэмжээ гэж тодорхойлж байгаагаа ч Өглөөний зочин судлаач Ч.Гомбожав тайлбарлалаа.
Судлаачдын шинэ илтгэлээр оюунаа цэнэглэх зорилго бүхий Өглөөний уулзалтыг сар бүр зохион байгуулна.


Сэтгэгдэл