English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ОЙ БА ЭДИЙН ЗАСАГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Олон улсын Ойн өдрийг тохиолдуулан “Ой ба Эдийн засаг” сэдвээр телевизийн хэлэлцүүлэгт ЗГХА Ойн газрын дарга, доктор Б.Оюунсанаа, Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, ХААИС-ийн багш, доктор М.Хишигжаргал, “Говийн улиас” ХХК-ийн захирал Э.Батдорж нар оролцож, ойн салбарын өнөөгийн хөгжил, хэтийн төлөв, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлууд, Ойг эдийн засгийн баялаг гэж хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах, карбон кредит тооцуулах холын зорилт уу?, ойрын ажил уу?,  эрдэмтэд судалгааны ямар шинэ бүтээл дээр ажиллаж байна, мод тарьсан бол татварын хөнгөлөлт эдлэх заалт хэвээрээ юу? гээд ойн салбарын олон асуудлаар ярилцлаа. 

uploaded picture

“ Ой ба Эдийн засаг” хэлэлцүүлэг  2026 оны 3-р сарын 25-ны лхагва гарагт 14.00, 18.00, 22.00 цагуудаас, мөн давталтын дугаар нь  3-р сарын 26-ны  08.00 цагаас Eagle TV-ийн эфирээр нэвтэрнэ.

Сэтгэгдэл