Мэдээ
Тэрбум
мод сангийнхан 2026 онд уулын ойжуулалтыг эрчимжүүлэх зорилт тавьж, томоохон
хэмжээний талбайг хамарсан уулын ойжуулалт хийх бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ
ажлын хүрээнд Архангай, Булган, Дорнод, Завхан, Хэнтий, Төв аймагт ажиллаж,
аймгийн удирдлага болон Байгаль орчны газар, сум дундын ойн анги мөн
ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ
үеэр сангийнхаа үйл ажиллагааг танилцуулж, хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах
талаар санал солилцсон юм.
Дээрх
аймгуудыг сонгосон нь учиртай. Дээрх аймгууд нь Монгол орны ойн сангийн гол
цөм. Манайхны дунд анхнаасаа модгүй байсан газар мод тарьж ногооруулах хэрэгтэй
гэсэн ташаа ойлголт түгээмэл байдаг бол ойн салбарын эрдэмтэд ойн сан бүхий
газар байгалийнх нь унаган төрхийг дахин сэргээж залуу ойгоор баяжуулах нь
зохистой хөрөнгө оруулалт, оновчтой шийдэл гэж баталдаг. Иймд, өмнө нь модтой
байгаад доройтсон, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид идэгдсэн эсвэл хууль бус мод
бэлтгэлийн улмаас анхны хэв шинжээ алдсан ойг дахин сэргээх зорилгоор ойжуулалт
хийх аймгуудаа сонгон судалж байна.
Тухайлбал,
Дорнод аймгийн Эрээний нуруу, Булган аймгийн Дүгрээгийн нарсан ой, Хэнтийн
Биндэр сум гээд Монгол орны экосистемд өндөр ач холбогдол, уур амьсгалын сөрөг
өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй газруудыг ЗГХА Ойн газрын
мэргэжилтнүүдтэй хамтран газар дээр нь үзэж, мод тарихад ургах хөрснийх нь
өөрийн потенциал, аймаг орон нутгийн компаниудын чадамж, тарьц суулгацын нөөц,
байгаль цаг уурын онцлог гээд шаардлагатай дата мэдээллүүдийг цуглуулж байна.

Үүнээс
гадна дээрх аймгийн Засаг дарга нартай Улаанбаатар хотноо дахин уулзаж, орон
нутгаас юун дээр анхаарч ажиллах, сайн санал санаачилгыг ч ярилцаж, дүгнэлтээ
нэгтгэж байгаа юм.


Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар 1435 га газрыг ойжуулан нөхөн сэргээж, 3,5 сая модыг тарьж ургуулан ойн салбарт хувийн хэвшлийн сан хэрхэн үр дүнтэй ажиллаж болох сайн жишгийг нутагшуулж байна.

би хуш мод тариад байхад тус тус жахан мод тариаж байна.иргэнд хүрэхгүй байна. бид нараас хүртээмж алга зөвхөн хэдэн бүлэг хүмүүс модоо шахаж байна энийг анхааралдаа аваачээ
2026.04.02
би хуш мод тариад байхад тус тус жахан мод тариаж байна.иргэнд хүрэхгүй байна. бид нараас хүртээмж алга зөвхөн хэдэн бүлэг хүмүүс модоо шахаж байна энийг анхааралдаа аваачээ
2026.04.02
би хуш мод тариад байхад тус тус жахан мод тариаж байна.иргэнд хүрэхгүй байна. бид нараас хүртээмж алга зөвхөн хэдэн бүлэг хүмүүс модоо шахаж байна энийг анхааралдаа аваачээ
2026.03.27
Ойн сан бүхий газрын доройтсон ойг сэргээх зорилгоор талбай сонгож ойжуулалт хийх их чухал асуудлуудыг шийдвэрлэж байгаа та бүхэндээ амжилт хүсье.
чулуунбат боржигон
2026.04.02