English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ЗӨВ ДАДЛЫГ НОГООН ОНООГООР УРАМШУУЛНА

Хамтран ажиллах гэрээнд Тэрбум мод сангийн УЗ-ийн дарга Б.Лхагвасүрэн, “Ногоон оноо байгаль” НҮТББ-ын УЗ-ийн дарга Н.Төгөлдөр, Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, Ногоон оноо ТББ-ын Төслийн менежер Б.Цэлмэг нар гарын үсэг зурлаа. 

uploaded picture

Тэрбум мод сан нь өнөөдрийн байдлаар нийтдээ 93 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ ойжуулалтын мэргэжлийн  аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж модны ургалт 90 хувиас дээш ургасан тохиолдолд Ойн санд хүлээлгэн өгөх зарчмаар ажилладаг. Тэгвэл сан өнөөдрийн гарын үсэг зурсан гэрээгээр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нь ногоон оноотой болно. 

Жишээлбэл, Тэрбум мод сантай хамтран ажилладаг Доржийн компани 50 сая төгрөгийн гэрээ байгуулахад үнийн дүнгийн тодорхой хэсэгт ногоон оноогоор тооцож олгох юм. Ногоон оноо нь эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр Ногоон оноо байгууллагын тусгай платформ дээр цахим хэлбэрээр байршиж, тус байгууллагын гишүүн байгууллагаар үйлчлүүлэхэд хасагдах зарчмаар үйлчилнэ. Эхний ээлжинд оноо Сангийн дансанд байршиж, гэрээ байгуулсан ААН-үүд тусгай дансандаа оноогоо авах байдлаар ашиглана. Ногоон оноо нь урамшуулал буюу бэлэг  мөн төлбөрийн хэрэгсэл гэсэн хоёр хэлбэрээр ашиглагдана. Ногоон оноо ТББ нь өнөөдрийн байдлаар  байгаль орчин, эрүүл мэнд боловсролын чиглэлийн 10 гаруй газартай хамтран ажиллаж байна. 

uploaded picture

Гэрээ байгуулснаар,  Ногоон оноо байгууллагын GreenScore веб болон гар утасны аппликейшнд суурилсан платформыг ашиглан Green Score буюу нэг ширхэг нь нэг төгрөгөөр илэрхийлэгдэх ногоон оноог эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр Санд олгох, олгосон оноог Сан өөрийн үйл ажиллагааг танилцуулан сурталчилсан өдөрлөг зохион байгуулах замаар “Greenscore Business” апп-аар дамжуулан хэрэглэгчид тараах боломжийг бүрдүүлж ажиллана.  Хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон оноо” ТББ нь Санг GreenScore платформд бүртгэсний дараа түүний нэр дээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр  ногоон оноог олгох, тараах зориулалт бүхий цахим хэтэвч үүснэ.  Ногоон оноог захиран зарцуулах эрх нь Тэрбум мод санд байх бөгөөд уур амьсгалын сөрөг өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн мод тарих зүлэгжүүлэх, экологийн боловсрол олгох, төгөл байгуулах гээд ногоон хөгжлийг дэмжсэн бүх үйл ажиллагаа НОГООН ОНОО авах боломжтой юм. 

Сэтгэгдэл