English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

МОНГОЛ ОРНЫ ЦЭВЭР УСНЫ ГОЛ НӨӨЦИЙГ ТОГТООН БАРЬДАГ ЦЭВДЭГТЭЙ ХӨВСГӨЛД МОД ТАРИХ ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙНА

Хөвсгөл аймаг Монгол орны ойн сангийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн манай цэвэр усны гол нөөцийн гол эх суурь болсон цэвдгийг энэ ойн сан өөрөө барьдаг онцлогтой. Хөвсгөл аймаг хангайн бүсэд багтдаг ч сүүлийн жилүүдэд ойн сангийн доройтол, бэлчээрийн цөлжилт, байгалийн гамшигт үзэгдлийн тоо өсөж байгаа гээд ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймаг нийтдээ 20 сая мод тарих амлалт авч, өнөөдрийн байдлаар 2,6 сая мод тариад байна.
uploaded picture
uploaded picture

Манайхны дунд байдаг түгээмэл буруу ойлголт огт модгүй газар шинээр мод таривал бүр сайн гэж боддог. Гэтэл ойн салбарын мэргэжилтнүүд бүс нутгийнхаа экосистемд унаган төрхийг нь алдагдуулахгүй байх буюу өмнө нь ойтой байсан газраа мод тарихыг илүүд чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, томоохон талбайг хамарсан уулын ойжуулалт хийхдээ ой хээрийн түймэр эсвэл буруу мод бэлтгэлээс шалтгаалж нүцгэрсэн уулыг ойжуулах нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулахад үзүүлэх нөлөөлөл өндөр гэж үздэг. Энэ утгаараа Хөвсгөл аймагт одоо ажиллаж байгаа ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөл хоршоо, ААН-үүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулахаар “БАНК БА ОЙН САЛБАР” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
uploaded picture

uploaded picture

Сургалтын үеэр ХААН банк 13 төрлийн НОГООН ЗЭЭЛ-тэй. Үүнд, мод үржүүлэг, ойжуулалтын зээл байгаа. Мод үржүүлгийн зээл гэхэд л 15.6-16.2 хувийн хүүтэй, 24-60 сарын хугацаатай, зээлийн хэмжээ нь тухайн бизнесийн хамрах хүрээнээс шалтгаална. Гол нь хашаатай байхыг мөн харилцагчийн зээлийн түүхтэй байх шалгууртай гэлээ. Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай ажиллаж байгаа Голомт банкны хувьд доройтсон ойг нөхөн сэргээх, шинээр мод тарих, ойн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг дэмжсэн зээл олгож байгаа бол хугацаа хүүг мөн зээл хүсэгчтэй тохирох уян хатан зохицуулалттай ажээ. Төрийн банкны зүгээс дээд тал нь 5 тэрбум төгрөгийн зээлийг 120 сар хүртэл хүү нь 14.4 хувиас 20.4 хувь хүртэл эрхэлж байгаа бизнесээс нь шалтгаалж олгоно гэж танилцуулсан. Сургалтад хамрагдсан ойн салбарынхан цэвэрлэгээ, арчлалт мөн ойн хортон шавжтай тэмцэх ажил хийдэг компаниудад зээл олгох, зээлийн шалгуур үзүүлэлтээ зөөлрүүлж, газрыг барьцаа хөрөнгөд авдаг болохыг хүсэж байсан юм. ХААН, Төрийн болон Голомт банкныхан ойн салбарынхны сонирхсон асуултад хариулт өгч, ногоон зээлийн төрлөө нэмэх асуудлыг судална гэлээ.

uploaded picture
uploaded picture

Энэ удаагийн цуврал сургалт Хэнтий аймгаас эхэлж, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт боллоо. Тэрбум мод сан,  STREAM+ төслийн санаачилгаар  Хаан банк, Голомт банк, Төрийн банк болон Амар даатгалтай хамтран “БАНК БА ОЙН САЛБАР” сургалтыг зохион байгууллаа. Орон нутагт ажиллаж байгаа ойн салбарынхны гаргасан саналыг ирэхсарын таванд болох нэгдсэн сургалтын үеэр Банкны удирдлагуудад, Ойн газарт мөн уламжилна.
uploaded picture
uploaded picture

Сэтгэгдэл