English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САНГИЙНХАН МҮХАҮТ-ЫН ЯПОН УЛС ДАХЬ САЛБАР ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ӨНӨӨДӨР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжсэн 1990 оноос манай улсад хамгийн их хөрөнгө оруулалт хийж, хамтран ажилласан хандивлагч улс бол Япон. Тэгвэл Япончууд энэ удаад манай орны ойн салбарт МҮХАҮТ-ын Япон улс дахь салбараар дамжуулан хамтран ажиллахаар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

uploaded picture

Санамж бичигт  Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Япон улс дахь салбар танхимын ерөнхийлөгч Т.Хироко нар гарын үсэг зурлаа. 

uploaded picture

uploaded picture

Ийнхүү санамж бичигт гарын үсэг зурснаар ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, цөлжилт ба газар, хөрсний доройтлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлт болон усны нөөцийг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор мод тарихыг  бүхий л талаар дэмжиж ажиллана. Үүнээс гадна, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, Японы ойн салбарын тэргүүн туршлага, инновац, шилдэг технологи, статистик болон бусад шаардлагатай мэдээллийг солилцож, хэрхэн бүтээмж өндөртэй ажиллах вэ гэдэг дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болж байна.



Сэтгэгдэл