English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН УУЛЫН ОЙЖУУЛАЛТ ХИЙХ БҮСЭЭ ТАВАН АЙМГААР ТЭЛЛЭЭ

2022 онд байгуулагдсан Тэрбум мод сан өнөөдрийн байдлаар 3,5 сая мод тарьж, ургалтын хувь 90-ээс хувь байна. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын шатсан ойг нөхөн сэргээж, 3,2 сая модыг тарьж ургалтад нь хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл энэ хавар хангайн бүсийн ойн сан бүхий Архангай, Завхан, Булган,  зүүн бүсээс Хэнтий болон Дорнод аймагт уулын ойжуулалт хийхээр ажлаа эхлүүллээ. 

Хамтран ажиллах гэрээнд  Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа  болон ойжуулалт хийх аймаг, сумдын засаг дарга нар, мөн аймгийн байгаль орчны газрын дарга, сум дундын ойн анги, ойн мэргэжлийн ААН-үүдийн удирдлагууд гарын үсэг зурж баталгаажууллаа. 

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Архангай, Булган, Завхан, Хэнтий болон Дорнод аймгийн ойн сан бүхий нийтдээ 11-н газарт 800 га-д уулын ойжуулалт хийж, 2 сая мод тарина. Гэрээг гурван жилийн хугацаатай байгуулж, ойжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гурван жилийн дараа гэрээнд заасан тоо ёсоор нь Ойн санд модоо хүлээлгэн өгөх юм. Сонгосон таван аймаг нь Монгол орны ойн сан бүхий аймгууд бөгөөд хүний буруутай үйлдлээс болж, шатсан эсвэл хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэж, доройтсон ойг нөхөн сэргээх юм. Ийнхүү доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор томоохон талбайг хамарсан уулын ойжуулалт хийх нь биологийн олон янз байдлыг хамгаалах улмаар мод нь тухайн нутгийнхаа усны эх ундарга болсон цэвдгийг барьж байдаг тул экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой. Эдгээр газруудад уулын ойжуулалтыг цаг алдалгүй хийхгүй бол ойн хэв шинжээ алдаж, хээрших эрсдэлтэй тул ийнхүү дээрх аймгуудад ойжуулалтын ажлыг эхлүүлж байна.

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Гэрээнд заасан модоор ойн сан хүрээгээ тэлснээр  байгаль экологид төдийгүй тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд бэхжиж, энэ салбарт цаашдаа тогтвор суурьшилтай  ажиллах үндэс суурь нь ч болно. Энэ утгаараа аймаг, сумын нийгэм эдийн засгийн хөгжилд ч Тэрбум мод сан хувь нэмрээ оруулж байгаа юм.

Таны бидэнд илгээсэн хандив Тэрбум мод сангийн хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлж, уур амьсгалын сөрөг өөрчлөлтийг сааруулж, эх дэлхийнхээ иргэний хувиар мод тарихад зориулагдах болно.  

Сэтгэгдэл