English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ОЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ ЧАДАВХЖИХ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Харьцангуй бага орлоготой иргэд хаана ямар ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх талаар мэдээлэл хомс байдаг. Тэгвэл Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш ойн салбарынхны орлого ч  тодорхой хэмжээгээр өсөж, эдийн засгийн хувьд бэхжиж  байна. Тэгвэл ойн салбарт тууштай ажиллах сонирхолтой, ажил хийе гэсэн иргэдийг МУЗН-ийн анхан болон дунд шатны хороодоор дамжуулан чадавхжуулах, энэ чиглэлийн сургалтад хамруулах, экологийн боловсрол олгох тухай хамтран ажиллах санамж бичигт  өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. 

uploaded picture

Хамтран ажиллах санамж бичигт Тэрбум мод сангийн УЗ-ийн дарга Б.Лхагвасүрэн, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа  нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг дэмжих байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлийн үйл ажиллагаа, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд МУЗН-тэй хамтран ажиллана. 

uploaded picture

Олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, сургалт, хөтөлбөрт сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэхэд дэмжиж ажиллана. 

Мөн МУЗН-ийн ажилтан, албан хаагчдын санхүүгийн боловсролд зориулсан богино хугацааны сургалтыг ч мөн зохион байгуулна. Үүнээс гадна МУЗН-ийн анхан болон дунд шатны хороодын үйл ажиллагаа, сайн дурын идэвхтний сүлжээгээр дамжуулан олон нийтэд байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих,  ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах юм.  

uploaded picture

МУЗН нь Сантай хамтран бүх шатны хороодын идэвхтэн, дэмжигч гишүүдээрээ дамжуулан тэдэнд экологийн боловсрол олгох, эмзэг бүлгийн иргэдэд мод үржүүлгийн аж ахуй эрхлэх боломж, ач холбогдлыг таниулах зэрэг ажлыг бодит орчин нөхцөлд  хэрэгжүүлэх боломжийг хангаж ажиллахаар болж байна. 

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагаас туршлага судлах, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах тал дээр МУЗН нь Санг дэмжиж ажиллана. 

Сэтгэгдэл