English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

GGGI- ГЭЭС МОНГОЛ УЛСАД ОЙН САЛБАР ДАХЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Тэрбум мод сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн болон Гүйцэтгэх захирал Б.Баярмаа нар GGGI-ийн төлөөлөлтэй уулзлаа. 

Global Green Growth Institute (GGGI) нь шинэ тутам хөгжиж байгаа дөрвөн улсад Ойн санхүүжилт хөтөлбөр”-ийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

uploaded picture

Ойн салбар гэхээр манайхны дунд зөвхөн мод тарих гэсэн хэвшмэл ойлголт байдаг бол ойн цэвэрлэгээ, ашиглалт, мод бэлтгэл, ойгоос ашиглах боломжтой самар, жимс, үнэлгээ өндөртэй мод гээд өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээл рүү экспортлох жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих байдлаар таван жилийн дараа хөтөлбөр зогссон ч тогтвортой үргэлжлэх санхүүгийн тогтолцоог бий болгож, чадавхжуулахад голлон анхаарч байна гэдгийг танилцуулж байлаа.

uploaded picture

Global Green Growth Institute (GGGI) нь байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготойгоор 2010 онд байгуулагдсан. БНСУ-ын Ерөнхийлөгч Бан Ги Мүүний санаачилгаар эхлээд судалгааны институт хэлбэрээр байгуулагдаж байсан бол 2012 онд олон улсын байгууллага болон өргөжжээ. Шинэ тутам хөгжиж байгаа  орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ногоон хөрөнгө оруулалт татахад голлон дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай улсад сэргээгдэх эрчим хүчойжуулалт, байгаль хамгаалалногоон санхүүжилт зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг.  Тухайлбал,   Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац(MGFC)-ыг байгуулахад оролцсон бол уур амьсгалын өөрчлөлтийн сан буюу Green Climate Fund)-д  санхүүжилт босгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

uploaded picture

Тэрбум мод санг Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжих зорилгоор Банкны салбарынхан хамтран 2022  онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар таван чиглэлээр 103 төслийг санхүүжүүлэн ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 3,5 сая модыг тарьж, ургалтыг нь хянан ажиллаж байна. Мод тарихаас гадна ойн салбарт санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, улмаар ойн салбарт ажиллаж байгаа ААН, ажилтнуудыг чадавхжуулахад онцгойлон анхаарч ажилладаг хувийн хэвшлийн сан юм. 

Сэтгэгдэл