English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ТЭРБУМ МОД САН 2026 ОНЫ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ МОД ТАРИХ ТӨСЛҮҮДЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хүмүүс нь өөрсдийнх нь оролцоог хангасан, үр шимийг нь өөрсдөө шууд хүртэх ажилд илүү санаачилгатай бүтээлч ханддаг. 

Тэрбум мод сангаас төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн гаднах талбайд мод тарих, зүлэгжүүлэх, мөн олон нийтийн оролцоотой ойжуулалтын төслөө жил бүрийн аравдугаар сарын 16-наас 12-р сарын 16-ны өдрүүдэд зарлаж, сангийн боловсруулсан удирдамжийн дагуу төслөө илгээдэг. 2026 онд хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад нийтдээ 32 материал ирснээс Техникийн хорооны гишүүдийн хараат бус сонгон шалгаруулалтаар төсөл тэнцсэн. 

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Өнөөдөр Тэрбум мод сангийн олон нийтийн оролцоотой ойжуулалтын төслийг хэрэгжүүлэх гэрээнд Сангийн гүйцэтгэх захирал Б.Баярмаа

  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р баг Хойд Агуутын Зуухны Ар гэдэг газар 8 га газарт 20,000 шинэс мод тарихаар Сумт төгөл нөхөрлөл , 

  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг Карников гэх газарт 10 га газарт 2-3 настай 25,000 ширхэг нарс мод тарихаар Ерөө баян шугуй нөхөрлөл,

  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Ганц мод хэмээх газар 15 га газарт 37,500 ширхэг нарс мод тарихаар Ойн экосистемийн тогтвортой байдлыг дэмжих ногоон ой нийгэмлэг НҮТББ-ын захирлууд мөн тухайн сумын засаг дарга, сум дундын ойн ангийн дарга нартай  өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. 


uploaded picture

uploaded picture

uploaded picture

Мөн Бат-Өлзий болон Шаамар суманд хэрэгжүүлэх төслийн хүрээнд бортоготой тарьцаар ойжуулалтаа хийж, шинжлэх ухааны судалгаа шинжилгээг харьцуулалтын аргаар туршина. Эдгээр төслүүд нь гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд гурван жилийн дараа гэрээнд заасан модны тоогоороо Ойн санд хүлээлгэн өгнө. Энэ жил хэрэгжих төслүүдийн талбай нь уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолд өртсөн, хууль бус ашиглалт мөн түймэрт өртсөн газруудыг ойжуулах юм. Ойжуулалтын ажлыг хийснээр тухайн нутгийнхаа байгалийн унаган төрхийг дахин сэргээж, доройтсон ойг нөхөн сэргээх бол Олон нийтийн оролцоотой ойжуулалтын төсөл нь энэ чиглэлээр ажилладаг дунд түвшний нөхөрлөл, төрийн бус байгууллагыг чадавхжуулах, орон нутгийн иргэдийг дэмжих давхар зорилготой. Төслийн үр шимийг тухайн орон нутгийнхан илүү хүртдэгээрээ онцлог билээ.  

Тэрбум мод сангийн хувьд олон нийтийн оролцоотой ойжуулалтын төслөө цөлжилтөд хамгийн их өртөөд байгаа Дундговь аймгийн Адаацаг, Хулд сумдад, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговьаймгуудад төслөө амжилттай хэрэгжүүлээд явж байна. 

uploaded picture

uploaded picture

Сэтгэгдэл