Мэдээ
БОУАӨЯ-ны Нээлттэй хаалганы өдөрлөг 2026 оны 5-р сарын 7-9-ний өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. Өдөрлөгийн зорилго нь байгаль орчны салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод сурталчлан хүргэх, тулгамдаж байгаа асуудал, санал хүсэлтийг сонсож, зарим боломжтой асуудлыг газар дээр нь холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэж үйлчилж байлаа.
Тэрбум мод сангийнхан өөрсдийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрөө хэрхэн сонгон шалгаруулдаг, ямар төслүүдийг хаана хаана хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, олон нийтийн зүгээс өөрийнхөө сургууль, цэцэрлэгийн гадна талбайд мод тарьж, зүлэгжүүлэх гэсэн юмаа. Төслөө хэзээ, яаж илгээх вэ?, ямар материал бүрдүүлэх вэ?, мөн олон нийтийн оролцоотой ойжуулалтын төсөлд ямар шалгуур үзүүлэлтээр оролцох вэ? зэрэг асуултыг их асууж байлаа.

Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар үндсэн таван чиглэлээр 116 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд 2,230 га газрыг ойжуулж, 5,4 сая модыг тариад байна. Улаанбаатар хотод гэхэд л 43 сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд мод тарьж, тохижуулан өгсөн. Нэг сая орчим хүнд экологийн боловсрол олгож, 30 орчим мянган хүүхдэд ногоон орчин бэлэглэсэн. Үүнээс гадна энэ хавар Сэлэнгэ аймгаас гадна Архангай, Булган, Завхан, Хэнтий, Дорнод аймагт уулын ойжуулалт хийхээр хамтран ажиллах гэрээгээ энэ өдрүүдэд байгууллаа. 2025 оны томоохон ажлаас энд дурдвал Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд 3700 ширхэг 3 метрээс дээш өндөртэй шилмүүст мод тарьж, ургалтын хувь 90-ээс дээш хувьтай байна.
Сэтгэгдэл