English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ЦАГ АГААР ЗУНЫ САРУУДАД ИХЭНХ НУТГААР ХУР БОРОО БАГА, ХЭТ ХАЛАХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсээс энэ зуны 6 дугаар сараас 8 дугаар сар дуусталх хугацааны урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. 

Энэ зуны цаг агаарыг олон жилийн дундажтай харьцуулахад 2026 оны зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дундажаас  дулаан байна

uploaded picture

Эх сурвалж: https://mofa.gov.mn/news/TIME/69

Дэлхийн цаг уурын байгууллагаас тодорхойлсноор олон жилийн дундаж утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна.

Харин хур бороо зургаадугаар сард баруун зүгийн нутгаар мөн говийн бүс нутгаар, долдугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр  олон жилийн дундажаас бага байх төлөв гарчээ.  

uploaded picture

Эх сурвалж: https://mofa.gov.mn/news/TIME/69

Иймд, энэ зуны хугацаанд цаг агаар, хөрсний хэт халалт, хуурайшилттай байх төлөвтэй  тул ХАА-н салбарынхан газар тариалан, ойн салбарынхан эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ялангуяа технологио нарийн сайн мөрдөж ажиллахыг зөвлөмж болгожээ. 

Сэтгэгдэл