English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

ОЙН САЛБАРТ ОЛГОХ НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ГАРЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Тэрбум мод сан GIZ/STREAM+ төсөлтэй хамтран “БАНК БА ОЙН САЛБАР” сургалтыг Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад өнгөрсөн дөрөвдүгээр сард Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Амар даатгалын  төлөөллийг оролцуулан зохион байгуулсан. Энэ сургалтын үеэр ойжуулалт, мод үржүүлэг мөн ойн дагалдах баялгаар үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж хязгаарлагдмал, барьцаа хөрөнгө багатай, үндсэн үйлдвэрлэл нь байгаль, цаг уураас шууд хамааралтай, эрсдэл өндөртэй гэдэг  шалтгаанаар банкны үүднээс буцах тохиолдол олон гэж байлаа. Эндээс “...Ногоон санхүүжилт яагаад ногоон үйлдвэрлэл эрхлэгч ойн салбарынхан авч чадахгүй байна вэ? Нөгөө талдаа банкныхан нийт зээлийнхээ багцад Ногоон зээлийн эзлэх хувийг 10 болгох зорилт хоёрыг уялдуулахаар ОЙН САЛБАР БА НОГООН САНХҮҮЖИЛТ хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ: Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, хотжилт, үйлдвэржилтийн сүүдэр нь уур амьсгалын өөрчлөлт юм. 

Өнөөдөр  Монгол орны хувьд гэхэд л уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай  газрын доройтол, цөлжилтөд нийт бэлчээрийн 76 хувь нь өртөж, хүлэмжийн хий 52 хувь,  байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин нэмэгдэж, цэвэр усны эх ундаргыг барьж байдаг газрын гүн дэх цэвдгийн агууламж 34 хувиар буурчээ.  Энэ бүх тооны  ард нийгэм, эдийн засаг, хувь  хүний амьдралд ирэх дарамт нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж,  хэдэн их наядаар хэмжигдэх болно.  

Тэгвэл бид үүний эсрэг, эрсдэлийг бууруулахын тулд юу хийж чадах вэ?...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг манай банк, санхүүгийн салбарынхан анхнаас нь дэмжин ажиллаж, банкны салбарынхан хамтдаа 50 сая мод тарих амлалт авсан. 

Одоогоос 4-н жилийн өмнө Банкны салбарынхан хамтран энэ амлалтаа ажил хэрэг болгохоор Тэрбум мод сан” Санг байгуулж, өнөөдрийн байдлаар 7,077,008 модыг тарьж ургалтын хувь 90-ээс дээш байна. Ажлыг зөв зохион байгуулалттай хийвэл амжилттай ажиллаж болдогийн нэг тод жишээ та бидний хамтран байгуулсан энэ сан юм. Манай банкныхан ч гэсэн мод тарих ажилд манлайлан оролцож, илүү сайхан НОГООН ИРЭЭДҮЙН төлөө хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. 

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх явдал юм. Тэгвэл Банкны салбарынхан Ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг эрчимжүүлж, ойн салбарынхныг аль ч цаг үед тогтвортой, бүтээмж өндөртэй, амжилттай ажиллахад хэрхэн дэмжих вэ гэдэг энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол, зорилго юм гэж  онцоллоо. 

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture


Энэ удаагийн  хэлэлцүүлгээр,

- Ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, төсөл боловсруулах арга зүйг судлах, 

- Ойн салбарын онцлогт тохирсон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, хэрэгслийг дэмжих,

- Төр-Хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 

-           Ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдлэг, туршлагаа солилцсон юм. Энэ бүхний үр дүнд ойн салбарт санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлж, энэ систем бүх цаг үед ажиллаж байх “ оновчтой тохируулгатай” байх явдал юм.   

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture


  


 

 

 

 

 

 


Сэтгэгдэл

Т.энхээ

2026.05.30

Мод үржүүлгийн ажил эрхлэгчдийн газрын дуудлага худалдаанд оруулалгүй шууд олгомоор байна. Эхний жил зээлийн эргэн төлөлт хүүгээс чөлөөлдөг баймаар байна.

Т.энхээ

2026.05.30

Мод үржүүлгийн ажил эрхлэгчдийн газрын дуудлага худалдаанд оруулалгүй шууд олгомоор байна. Эхний жил зээлийн эргэн төлөлт хүүгээс чөлөөлдөг баймаар байна.