English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

АЗИЙН ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОД ТАРЬЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА

Монгол улс нь Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны даргалагч орны хувьд энэ удаагийн ээлжит чуулга уулзалтыг Монголын ипотекийн корпораци ХХК эх орондоо зохион байгууллаа. Тус холбооны гишүүн орон болох Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекстан гээд нийт 40 гаруй төлөөлөгч чуулга уулзалтад оролцож, орон сууцны хоёрдогч зах зээлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, хүндээ, байгаль орчиндоо ээлтэй хөгжих гарц шийдлийг хэлэлцсэн юм. Азийн бүс нутагт дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч, цаашид ч энэ тоо хурдацтай өсөн нэмэгдэх хандлагатай байна. Энэ статистик тооны ард хямд эх үүсвэртэй, худалдан авагчийнхаа эрэлтэд нийцсэн, чанартай орон сууцны эрэлт улам л өсөж байна. 

uploaded picture

Чуулга уулзалтын төлөөлөгчид хоёр дахь өдрөө Тэрэлжид мод тарьж, Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг барилга хот байгуулалт, орон сууцны салбарынхны оруулах хувь нэмэр өндөр бөгөөд тэд энэ удаад энгийн хэрнээ хамгийн өндөр үр дүнтэй арга болох мод тарьж, нэгдлээ. Мод тарих ажлыг Тэрбум мод сангийнхан МИК ХХК-тай хамтран зохион байгуулж, Агро форест ХХК-ийн талбайд үржүүлсэн 1,5 метрийн өндөртэй гацуур модыг ойн инженерүүдийн зөвлөгөө, аргачлалаар тарьж, НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ нэгдлээ.


 uploaded pictureuploaded pictureuploaded picture

Өнөөдөр дэлхийн бүх оронд уур амьсгалын өөрчлөлт  орон сууцны салбарыг илүү  ногоон, эрчим хүчний хэмнэлттэй, байгалийн аливаа гамшигт үзэгдлийг тэсвэрлэх чадвар өндөртэй байхыг шаардаж, энэ хэрээр шинэ сорилтуудтай тулгарч байна. Ийм  шинэ нөхцөлд нэг улсын алдаанаас суралцсан туршлага  нөгөө улсын хөгжлийг хурдасгах боломжтой.  ASMMA-ийн гол үнэ цэн нь зөвхөн мэдээлэл солилцох бус, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, мэдлэг солилцох, шинэ боломжуудыг энэ удаагийн бүс нутгийн чуулга уулзалтаараа эрэлхийлжээ. Азийн 10 улсыг эгнээндээ нэгтгээд буй тус холбоог анх  байгуулахад  Монголын Ипотекийн Корпораци (МИК) анхдагч гишүүн орнуудын нэгээр элсэж, тус холбоог МИК ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Б.Гантулга 2025-2026 онд даргалан ажиллаж байгаа юм

Сэтгэгдэл