English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨНДӨР-УЛААН СУМЫН ХҮНИЙ ЗОХИСГҮЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ДОРОЙТСОН ОЙГ ТЭРБУМ МОД САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР НӨХӨН СЭРГЭЭЛЭЭ

Хүн байгалийн хамгийн аюултай “дайсан” гэдгийн бодит дүр зургийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Их нүүр хэмээх энэ нутгаас харж болно. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжсэн тэр цагт энэ нутгийн зарим иргэн гар хөрөөгөө барьж ой руугаа дайрч, зохисгүй ашигласан ор мөр нь өнөө ч арилалгүй үлдсэнийг харсан хэний ч сэтгэл өвдөхөөр...Босоо хүний дайтай хожуул, хаа сайгүй хөглөрөх унанги, хээршиж гандсан Их нүүр хэмээх энэ уул байгаль дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийн баталгаа болон тамгалагджээ

uploaded pictureuploaded picture

Тэрбум мод сангийн санхүүжилтээр Архангай аймгийн хамгийн их доройтсон ой болох Өндөр-Улаан сумын Азаргын голын Их нүүр хэмээх энэ газрын 100 га-г шинэс модны хоёр настай суулгацаар ойжуулж байна. Ойжуулалтын ажлыг “Отгонбаян уул” ХХК нь нутгийн иргэд, ойн нөхөрлөлүүдийн хамт гүйцэтгэж,  трактор явах боломжтой хэсгээр шан татаж, харин хэт налуу газрыг нь царилдан тарилтаа хийжээ. 

Өндөр-Улаан суманд хийж байгаа уулын ойжуулалт нь малын бэлчээр нутагтай ойр тул гүйцэтгэгч компани нь талбайгаа бүрэн хашна. Ойр хавийн нутгийн иргэдийн саналаар энд байнгын харуул хамгаалалтын хүн ажиллаж, ойжуулалт хийсэн талбайгаа хянана. Ингэснээр жилийн дараа гэхэд өмнө ургадаг байсан олон зүйлийн ургамал дахин ургах таатай нөхцөл бүрдэж, байгалийн унаган төрх нь сэргэнэ хэмээн тооцож байна. Гүйцэтгэгч компани Тэрбум мод сангийн санхүүжилтээр ойжуулалт хийсэн талбайгаа гурван жилийн хугацаанд арчлан хамгаалж, ургалтын  хувь нь 90-ээс дээш хувьтайгаар улсын ойн санд хүлээлгэн өгнө. Орон нутгийн зүгээс хяналтаа тавих, арга зүйн зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллахаар гэрээнд зааж өгсөн. Тэрбум мод сан ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишгийг тогтоож,  ойжуулалт зайлшгүй хийх хэрэгтэй, хамгийн их хөрөнгө оруулалт шаардагдах нутгуудад уулын ойжуулалтыг түүчээлэн эхлүүллээ. 


uploaded picture

uploaded picture

uploaded picture


 

Сэтгэгдэл