Мэдээ
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд БАНКНЫ ТӨГӨЛ байгуулсан. Тэрбум мод сангийн санхүүжилтээр байгуулсан эдгээр БАНКНЫ ТӨГӨЛ нь тухайн нутаг орны хөгжилд НОГООН БАЙГУУЛАМЖ-тай иргэд нь амарч, тухлах таатай орчин бүрдсэн төгөл болгох зорилготойн зэрэгцээ энэ бүс нутагт ямар модыг ямар аргаар таривал 100 хувь ургах вэ гэдэг давхар судалгааны мэдээлэл, туршилтын талбар болж өгсөн.


Дундговь аймгийн төвд 6,121м2 талбайд хайлаас, гацуур, агч гээд нийтдээ 7000 орчим модыг тарьсан. БАНКНЫ ТӨГӨЛ-ийн гүйцэтгэгчээр Мандалын гэгээ хот тохижуулах газар ОНӨААТҮГ ажиллаж, энд гүний худаг гарган усалгааны системийг суурилуулж, гэрэлтүүлэг, тохитой сүүдрэвчийг ч хамтад нь хийж өгсөн. Гэрээний хугацаа энэ оны долоодугаар сард дуусаж, энд тарьсан бүх модоо аймгийн Ойн санд тоо ёсоор нь хүлээлгэн өгнө.
Сэтгэгдэл