Тэрбум мод сан, МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын гарден, ландшафтын тэргүүлэх компани болох “Gartenhof Küsters” нар хамтран сургууль, цэцэрлэгийн орчин, ногоон байгууламжийн төлөвлөлтийн дадлагад суурилсан сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Тус сургалтад Тэрбум мод сангийн төсөлд шалгарсан цэцэрлэгийн багш ажилчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл зэрэг 20 гаран хүмүүс хамрагдаж цэцэрлэг, ногоон байгууламжийн тохижилтыг хэрхэн хийж болох талаар шинэ мэдлэг мэдээлэлтэй боллоо.
Сургалтад
идэвхтэй оролцон, бүтээлчээр сэтгэн ажиллаж, сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд болон байгальд ээлтэй ногоон орчин бүрдүүлэх "Сургуулийн гарден" төслийн төлөвлөлтөд хувь нэмрээ оруулж буй бүх оролцогчид сертификатаа гардан авлаа.
z
2024.07.30