English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

“Green Resilience Landscapes in Mongolia” төслийн нээлт зохион байгуулагдлаа.

2024.08.06-ны өдөр Дэлхийн банкны зүгээс “Green Resilience Landscapes in Mongolia” техник туслалцааны төслийн нээлтийн хурал, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа сангийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Дэлхийн банкнаас “Tэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих нүүрстөрөгчийн санхүүгийн механизм бүрдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр, Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллагаар хэрэгжүүлж буй “Green Resilience Landscapes in Mongolia” төслийн нээлтийн хурал, хэлэлцүүлэг боллоо.
Энэхүү төслийн хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, ойжуулсан талбайн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох загвар боловсруулж, түүнийг цаашид хэрэгжүүлэх боловсон хүчнийг сургах, цаашлаад санхүүжилтийн механизмыг боловсруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Сэтгэгдэл