Мэдээ
Харилцан ойлгоцлын санамж бичиг байгууллаа
Тэрбум мод сан хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын “Гарденхоф Кюстерс” компани, “Глобо” сургалтын төв зэрэг байгууллагуудтай хамтран 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаат байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодит хувь нэмэр оруулах, олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиос суралцах, тэдгээрийг өөрийн оронд нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх зорилго тавин Монгол улсын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлт, хот суурин газрын ногоон тохижилт төлөвлөлт, бүтээн байгуулалтын чиглэлээр дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр боллоо.
1. ХБНГУ-ын жишиг стандарт, сайн туршлагыг нэвтрүүлэх,
сургалт, таниулга зохион байгуулах, бодит үзүүлэн, дадлагын баазтай болох,
2. Ойн салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдэд ХБНГУ-ын эко ногоон хөгжил, гарден, ландшафт, орон сууц, барилга байгууламжийн гадна, дотор ногоон тохижилт, цэцэрлэгжүүлэлт, мод үржүүлэг, ХАА, хүнсний чиглэлээр байгальд ээлтэй, эко, тасралтгүй хөгжлийн үзэл баримтлалд тулгуурласан үйл ажиллагаа эрхэлдэг томоохон ААН, компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очин танилцах, тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн оролцон техник, технологиос суралцан дадлагажихын хамтаар оюутан залууст холбогдох мэргэжлийн дээд сургуулиудад давхар суралцан онолын мэдлэг эзэмших боломж олгож ажиллахаар боллоо.
Тогтвортой ногоон ирээдүйн төлөөх бидний нэгэн зорилгод нэгдсэн хамтын санал санаачилгууд удахгүй бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.


Маш чухал асуудлыг хөнджээ. Баяр хүргэн амжилт хүсье. Барууны орнуудын цэцэрлэг хүрээлэн, ногоон байгууламжаас сурах зүйл их бий, шинэ дэвшилтэт техниз, технологийг нутагшуулах хэрэгтэй байна. Ландшафтын дизейнээр олон хүүхэд бэлтгэх хэрэгтэй, одоо урч байгаа оюутануудад энэ талаар сургаж, дадлагажуулах хэрэгтэй байна. Амжилт хүсье.
Заяа
2025.04.20