English

Мэдээ мэдээлэл

Мэдээ

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д хувь нэмрээ орууллаа

           Өвөрхангай аймагт түүхэн нийслэл “Хархорум хот”-ыг дахин сэргээн байгуулах бүтээн байгуулалтын их ажил Их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтээр эхэллээ.


      Их хаадын цэцэрлэгт хүрээлэн-г нээх ёслолын ажиллагаанд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон албаны бусад хүн оролцож үг хэлсний дараа өвгөд дээдсийн минь өнөө бидэнд үлдээсэн хүн төрөлхтөний түүх соёлын өлгий сайхан нутагт энэ улс өнөд мөнх өөдлөн дэвжиж байхыг билэгдэн Монгол төрийн далбааг хүрээлэнгийн төв талбайд мандууллаа.


uploaded picture

uploaded picture


Ийнхүү өнөөдрийг хүртэл цаасан дээр зураг төдий байсан хот “анхнаасаа зөв төлөвлөлттэй ногоон хот” болох ажил биежиж эхэлж байна.


uploaded picture


“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхон голын сав газар энэ хөндийд Хархорум хотын “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 3,616 ширхэг шилмүүст мод тарьж, Хархорум хотын бүтээн байгуулалтын суурь тавилцлаа. Нийт тарисан модны 500 ширхэг нь гацуур, үлдсэн нь нарс мод. Түүнчлэн 13 мянган кв.м бүхий авто зогсоолын талбайг барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Ойжуулалтын ажлыг “Тод газар” ХХК, харин авто зогсоолын гүйцэтгэгчээр “АЗЗА Нэгтгэл” ТӨХК ийн хамт олон маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хамтран ажиллаа. 


uploaded picture

          Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангаас ирэх гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа хамгаалалтыг хариуцан ажиллана.

    Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Хархорум хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл цөлжилтийг бууруулахад чиглэсэн бодлого хөтөлбөр, сайн санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахад чиглэж байна. 


uploaded picture


Шинээр дахин сэргээн хөгжүүлж байгаа хотын нийт талбайн 50 хувийг ой, 30 хувь нь барилга байгууламж, харин үлдсэн хэсэг нь авто зам байх юм. 

Сэтгэгдэл